COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Экскус аялал-2017” өдөрлөг зохион байгууллаа

2017 оны 9 сарын 26

Arslan.mn

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх “Сэтгэлийн гал” клуб, Баянгол дүүргийн 4 хорооны ажлын албатай хамтран Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ – ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриан дор Засгийн газрын ордон болон дүүргийн төрийн үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах “Экскус аялал-2017” өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. 
Тус арга хэмжээнд дүүргийн 23 хороодоос Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 25 иргэнийг төлөөлөл болгон  хамрууллаа. Энэ үеэр Засгийн газрын ордон, дүүргийн Засаг даргын тамгийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хүүхэд хөгжлийн ордон зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зохих асуудлуудыг шийдвэрлэж ажиллажээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47437
0 эможи
keyboard_arrow_up