COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн эгнээ гүүрэн гарцыг ашиглалтад оруулна

2017 оны 9 сарын 22

Улаанбаатар хот өд­рөөс өдөрт өнгө нэмж, шинэ зам, өндөр шилэн барилгууд сүндэрлэсээр. Үүний сацуу хотод их бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайлбал, Улаан­ баатарыг хөгжүүлэх ерөн­ хий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төмөр замтай огтлолцсон авто зам, уулзварт томоохон гүүрэн гарц барина” гэж тусгажээ. Энэ зорилтын хүрээнд БНХАУ-ын хөн­ гөлөлттэй зээлээр Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух “За­ мын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төсөл”ийг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн билээ. Одоогоор зам талбайн бэлтгэл ажлыг хангаж дууссан бөгөөд инже­ нерийн шугам зайлуулах аж­ лыг хийж байна.

Их Монгол Улсын гудамж­ наас Дунд гол, төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпын гудамж руу буух энэ гүүрэн гарцыг барьснаар төмөр замаар тусгаарласан хотын төвийн хэсгийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгох юм. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалыг эрс бууруулж, иргэд ая тухтай саадгүй зорчих, цаг хугацаа, шатахуун хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай. Тус гүүрийг ирэх 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж бай­ гааг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярилаа.

Төсөлд тусгаснаар гүүрэн гарц дөрвөн эгнээ 16.5 метр өргөн зорчих хэсэгтэй, 470 метр урттай байх юм. Гүүрэн гарц барих төслийн хүрээнд Их Монгол Улсын болон Олимпын гудамжийг өргөтгөн шинэчилж, Нарны замаас уг гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах хоёр эгнээтэй, 7.5 метр өргөн, 637 метр урт гүүр болон налуу зам шинээр байгуулна. Мөн гүүрнээс Нарны зам руу баруун эргэж буух, Нарны замаас гүүр рүү баруун эргэж урагш явах нэг эгнээтэй зам тавихаар төлөвлөжээ. Төсөлд 42 сая ам.доллар зарцуулах бөгөөд гүйцэтгэгчээр Хята­ дын төмөр замын “ХХ дугаар товчоо” групп, зөвлөхөөр ма­ най улсын “Ростов” компани ажиллахаар болсон байна. Энэ гүүрэн гарц урдаас хойш чиглэсэн Нарны зам, Улаанбаатар төмөр зам бо­ лон Сэлбэ гол дээгүүр дам­ насан байрлалтай байх бө­ гөөд эхлэл цэг нь Хүүхдийн паркийн ойролцоо байна.

Дашрамд дуулгахад, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд барих Яармагийн шинэ гүүр хотын дэд төвийг холбосон гол гу­ дамж замын гүүр болох бө­ гөөд тээврийн үндсэн урсга­ лыг өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд Туул гол дээгүүрх одоогийн хоёр эгнээ 250 метр урт гүүрийг засварлаж, шинээр 250 урт метр дөрвөн эгнээ зэрэгцээ гүүр, 50 метр урт нүхэн гарц, мөн Богд уулын арын 270 метр урт гүүр барих холбоос зам, инженерийн шугам сүлжээг шинэчлэх зэрэг ажлыг хий­ нэ. Төслийн үндсэн гүүр бо­ лох Яармагийн шинэ гүүр хайрцаган дам нуруутай 20.5 метр өргөнтэй дөрвөн эгнээ байх бөгөөд хоёр талаараа явган хүний зам, гэрэлтүүлэг, урд хэсэгтээ ногоон байгуу­ ламжтай байх юм. Нийтдээ гол гудамж замын нэгдүгээр ангиллын зургаан эгнээ бүхий авто замын гүүр болох юм. Богд уулын арын гүүр 8.5 метр өргөн хайрцаган дам нуруутай 3.5 метр өргөн зорчих хэсэгтэй 2.75 метр тусгаарлах зурвас бүхий төмөр бетон гүүр болох бөгөөд уулын арын замыг Яармагийн автозамтай шууд холбоно.

Яармагийн гүүрийн төслийг хэрэгжүүлснээр Ажилчны гудамж, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж буюу Яармагийн зам, Богд уулын арын за­ мыг холбосон автозамын томоохон зангилаа хэсгийн хөдөлгөөнийг зохистой ху­ виарлах юм. Улмаар хөдөл­ гөөний ачаалал түгжрэлийг 15-20 хувь хүртэл хэмжээнд багасгах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47302
0 эможи
keyboard_arrow_up