COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НГА: 43 хорооны 3442 нэгж талбарт газар эзэмшдэг иргэд газраа өмчлөх боломжтой

2017 оны 9 сарын 13

Иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр зогсоогоод байгаа юм. Харин төвийн зургаан дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд оршин суугаа иргэдэд эзэмшиж байгаа хашааны газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аян эхлүүлжээ.

ARSLAN.mn

Аяны хүрээнд 43 хорооны 3442 нэгж талбарт газар эзэмшдэг иргэд газраа өмчлөх боломжтой. Одоогийн байдлаар 3442 нэгж талбарын 20 орчим хувийг нь иргэд өмчилж авсныг Нийслэлийн газрын алба мэдээллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өмчлөгдөх боломжтой 79 мянга 985 нэгж талбар байгаа аж. Харин улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилжээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт орлогыг нь төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин худалдах боломжит газар 425 байрлалд байгаагаас "Чингис хаан" нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газрууд багтаж байгааг Нийслэлийн газрын алба мэдээллээ. Эдгээр газрыг ашигтай бүс гэж үзэн, эхлэх үнийг 120-300 сая хүртэл төгрөгөөр үнэлжээ. Монгол Улсад хууль бус газрын наймаа их байгааг Дэлхийн банкнаас гурван жилд нэг удаа гаргадаг тайланд дурдсан байсан. Тухайлбал 2013-2015 онд 26.9 их наяд төгрөгийн хууль бус газрын наймаа явагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Харин 2015-2017 онд энэ тоо 45 хувиар буурсан гэж мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46953
0 эможи
keyboard_arrow_up