COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхэд залуусын байгууллагуудын нээлттэй ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ боллоо

2017 оны 4 сарын 25

Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилготой “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ” өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу өнөөдөр 11:00-16:00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд бодлого, чиглэл, үйл ажиллагаагаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлан мэдээлж байна. Мөн иргэдийн санал, хүсэлтийг сонсох, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, Засгийн газар, яам, нийслэл, дүүргийн болон байгууллагын шийдвэрт тусган хэрэгжүүлэх, Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжууд, нийслэлийн хэмжээнд мэрдэгдаж буй дүрэм, журмыг сурталчлах, таниулах боловсронгуй болгох талаар иргэдийн санал бодлыг сонсоход оршиж байгаа аж.

Өдөрлөгийн үеэр байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээллэх танилцуулахаас гадна, иргэдэд шууд үзүүлэх боломжит үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг хүргэж, сэтгэлзүйн зөвлөгөө, хуулийн зөвлөгөө авлаа.

Гэрэл зургийг MPA.mn

123

123

123

123

123

123

123

123

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42926
0 эможи
keyboard_arrow_up