Д.Ганбаатар, Л.Хүрэлбаатар, Д.Баттөр нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо Д.Ганбаатар, Л.Хүрэлбаатар, Д.Баттөр нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбаатар, Л.Хүрэлбаатар, Д.Баттөр нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо

2020 оны 9 сарын 26

Arslan.mn

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:

“…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй”

  • “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар,
  • “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр,
  • “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг шагналаа.

Arslan.mn

Монгол Улсын гавьяат цолоор:

“…Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй”

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,
  • “Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,
  • “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,
  • “ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,
  • “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор;
  • “Моннидер” ХХК-ийн захирал Энхбаатарын Алтанбагана,
  • “Түшиг групп” ХХК-ийн захирал Ганзоригийн Баттүшиг,
  • МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Магваны Оюунчимэг,
  • “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан нарыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор;
  • “Хурд групп” ХХК-ийн барилгын даамал Мятавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор;
  • “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Дашдондогийн Баярсайханыг Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор тус тус шагнасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
3
angry an post
620076
4 эможи

Зочин
2020-09-28 19:37
keyboard_arrow_up