COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч хоёрдугаар эмнэлэгт, албаныхан Жаргалантад тусгаарлагдав

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНХАУ-д хийсэн айлчлалаа амжилттай дуусгаж, оройн 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчид эх орондоо ирснийхээ дараа коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан авч буй урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохих журмын дагуу тусгаарлагдаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг ОБЕГ-ын харьяа Жаргалантын аманд тусгаарлажээ.

Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614188
6 эможи

зочин
2020-02-28 14:52
14 хоног амрах ёстой биз дээ?
keyboard_arrow_up