COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монгол Улсын энхийг сахиулагчид сахилга зохион байгуулалтаараа үлгэр дууриал болж чаджээ

2019 оны 10 сарын 11

Arslan.mn

Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг, оролцоо тасралтгүй нэмэгдэж, Монголын цэргийн ажиглагчид, цэргийн багууд, цэргийн эмч, сувилагч нар дэлхий дахинаа энх амгалан байдлыг сахиулах, шинэ тулгар тусгаар улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах, тусгаар тогтнол, ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирснээр манай улсын дэлхийн тавцанд эзлэх байр суурь баталгаажин бэхжиж, Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохын аюулгүй байдал баттай хангагдах нөхцлийг бүрдүүлж байна.

Анх 1948 онд Араб Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй.

Одоогийн байдлаар, НҮБ-ын 14 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагч 2002 оноос хойш Монгол Улсаас 17000 гаруй цэнхэр дуулгатан үүрэг гүйцэтгэж байна.

Ийнхүү БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгтэсэн VIII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд өнөөдөр төрийн болон батлан хамгаалах салбарын одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Arslan.mn

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Ганзориг, БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609181
5 эможи

Зочин
2019-10-12 13:52
Зочин
2019-10-11 16:36
сайн байна.
keyboard_arrow_up