COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга: АТГ-ын даргыг солино

2018 оны 4 сарын 05

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн хувиар нутаг орноо тойрж иргэдтэйгээ уулзлаа. Иргэд тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн увайгүй үйлдлүүдийн талаар голлон саналаа хэлж байна.

Төрийн албан хаагчдын ёс зүй, хуулийн засаглал, Үндсэн хуулийг сайжруулах, өрийн дарамтыг бууруулах, төрийн албыг цомхон болох талаар ч иргэд саналаа хэлж байлаа. Тэтгэвэр тэтгэжмийн хүртээмжгүй байдлыг нэмэгдүүлэх нь нэн шаардлагатай байна. Тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус тогтолцоо бий болоод байгаа иргэд хэлж байна. 

Монгол хүний нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах нь чухал байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдэх боломж байна.

2020 он гэхэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг 500 мянга төгрөг болгох хэрэгтэй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй байгууллагаас хураамж авах хэрэгтэй.Тэтгэвийн хэмжээ багасаж, ажлын байр олдохгүй байгаагийн шалтгаан нь баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой. 

Хүн амын тэн хагас нь ядуу тарчиг амьдарч байна. Мөнгө хаашаа орж нийтэд хүртээмжтэй байна уу үгүй юу гэдэг асуудал одоог хүртэл тодорхой бус байна. 

Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэнд энэ асуудлыг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтныг халах хэрэгтэй. Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр иргэдээс санал авч байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг санаачилсан. Удахгүй УИХ-д өргөн барина.

Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон нь эдийн засгийн нөөц боломж байгааг харуулж байна" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55700
0 эможи
keyboard_arrow_up