COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзжээ

2017 оны 9 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа.

Энэхүү форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзахаар төлөвлөсөн юм. Тэрээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзсан байна. Мөн одоо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж байгаа бөгөөд маргааш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах ажээ.

Дорнын эдийн засгийн форум нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг төр, засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46764
0 эможи
keyboard_arrow_up