COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

админ
2021 оны 6 сарын 30

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаан зарласан байна. Тус хурал Тусгаар тогтнолын ордонд болж гишүүд биечлэн болон цахимаар оролцохоор болсан талаар эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн бямба гарагт МАН-ын бага хурал хуралдаж, Бага хурлын болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан ийнхүү хуралдах талаар мэдээлэл бий.

Тодруудбал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МАХН талаас Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъяан, Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Уламбаяр, Сонгуулийн ерөнхий менежер асан Д.Дуламсүрэн, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг төлөөлж Э.Батшугар, Г.Золзаяа, А.Энхболд, П.Баттөр нарын  найман хүний оруулсан.

Харин МАН талаас 50 гишүүнээ Бага хурлын бүрэлдэхүүнээс чөлөөлж, өөрсдийн 50 гаруй хүнийг шинээр нэмсэн талаар мэдээлэл бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628395
0 эможи

ах
2021-06-30 11:57
Алдарт хүчирхийлэгч Анандбазар байж л байгаа биз
keyboard_arrow_up