7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

админ
2019 оны 10 сарын 03

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзан, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн талаар  бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ҮХНӨ-ийн төсөл дээр ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр МАН-ын бүлэг хуралдаж хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Хэрэв ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол ард нийтийн санал асуулгаар оруулахгүйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар заалт бүрээр нь хэлэлцэх байсан. Харин хоригийг хүлээж авахгүй бол ард нийтийн санал асуулгаа явуулах нөхцөл үүсч байгаа юм." гэв.

Мөн бүлгийн хурлаар ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах тухай ч яригджээ.  Харин одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608836
1 эможи

Зочин
2019-10-03 19:17
Зочин
2019-10-03 16:11
keyboard_arrow_up