COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батзандан өөрийгөө хамгаалахын тулд хэнийг ч хөлдөө чирж чадна

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шударгын дүрд тоглогч болох нь өдөр ирэх бүр илчлэгдсээр. Саяхан Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ түүнийг төрийн албыг хэрхэн төрлийн алба болгож байгаа талаар ярьсан. Бүр бид найзууд байсан хэмээсэн. Гэтэл мань гишүүн Ж.Батзандан ёстой л матрын нулимас унагаж, ах дүү нар маань сайн яваа нь миний буруу юм уу хэмээн дахиад л АТГ-т бичиг илгээж шалгуулах юм болов. Тэгээд ч зогссонгүй. Д.Мөнх-Эрдэнэтэй найзын холбоо байтугай тэр хүнийг таних ч үгүй гэдгээ хэлсэн. Гэсэн хэдий ч эрхэм гишүүн үнэнд гүйцэгдэж эхлэх нь ээ.

Тодруулбал, Ж.Батзандан гишүүн Д.Мөнх-Эрэдэнийг огт танихгүй, ах маань хууль, дүрмийн дагуу ажиллаж, амьдарч байгаа гэж байсан. Гэтэл тэрбээр Д.Мөнх-Эрдэнэ рүү цахим шуудангаар илгээсэн дуут захидал нь учгийг тайлж, Ж.Батзандан гишүүний дараагийн үйлдэл буюу олон нийтээс уучлалт гуйх үйлдлийг хүлээх цаг хугацаанд авч ирлээ.

Ж.Батзандан гишүүн урд хөршид эмчилгээ хийлгэсэн бөгөөд тэгж явахдаа Д.Мөнх-Эрдэнээр зуучлуулсан, Баянхонгор аймагт уулзалт хийхдээ туслалцаа авсан, ахынхаа ажлыг асууж, бэр эгчийнхээ талаарх сургийг асууж, ажилтай болгохыг бодолцоорой хэмээн захьж байжээ. Ингэхдээ “өвгөөн, хөгшөөн” хэмээн ихэд дотночлон ярьж байгаа нь тэдний хоорондын харилцаа ямар хэмжээнд байдгийг илтгэх бизээ.

Түүгээр ч зогсохгүй Ж.Батзандан гишүүн ах, дүү нар маань өөрсдийн боловсрол, мэдлэгтэй. Түүгээрээ ажил, амьдралаа залгуулж яваа хэмээн тайлбарлав. Өөд болсон ахын минь талаар ярилаа гэдгийг дурссан. Тиймээс хууль, шүүхийн байгууллагад үнэн, мөнийг шалгуулахаар хандана гэв.

Тэр хууль, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалахын тулд ханддаг. Ингэхдээ хэнийг ч өрөвддөгггүй. Бас хэзээ, ямар асуудлаас хэрхэн бултах тактикаа сайн мэднэ.

Тиймдээ талийгаач болсон ахыгаа ч 2013 онд төрийн өмчит “Монсам” компанийн захирлаар ажиллаж байх үед АТГ-т хандаж байсан. Тэрбээр “Ах маань АНУ-аас амин хувьдаа авч ирсэн 5 компьютерээ албан шугамаар татваргүй оруулах гэж албан тушаалтнуудтай муудалцсан шалгаж өгнө үү” гэх мэт “жүжгийн найруулга хийснээр халуулсан. Энэ үйл явцыг тухайн үед ахыгаа хэргээс мулталж авлаа хэмээн хэсэгтээ л шуугиад өнгөрч байсан. Үндсэндээ Ж.Батзандангийн ах гэж чичлүүлэхээс урьтаж, өөрийгөө шударга нэгэн болгож харагдуулах гэсэн л санаархал.

Одоо ч өөрийгөө хаацайлахын тулд мөн л АТГ-т шалгуулна хэмээн том дуугарч байгаа бололтой. Түүний дээрх үйлдлүүдээс харахад мань хүн өөрийгөө хаацайлахын тулд хэнийг ч хөлдөө чирч чадна гэдгийг баталж буй биз ээ. Олон нийтэд таалагдахын тулд юуг ч ямар ч өнцгөөр хэлж, харуулж болно. Гэхдээ Ж.Батзандан гишүүн ард нийтэд санах ой байдаг гэдгийг мартчихаад матрын нулимс унаган “намайг шударга үнэний төлөө явахаар хорссон хүмүүсийн хийж буй үйлдэл” хэмээн бусдад бурууг тохож байгаа нь хэр зөв үйлдэл юм бол доо. Иргэд инээж байгаад л улстөрчдөд дүн  тавьдаг. Энэ удаа ямар дүн тавих бол гэдэгт тийм ч урт хугацаа үлдээгүйг өөрөө уг нь санаж, мэдмээр л юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
608734
9 эможи

Зочин
2019-10-06 13:30
хамгийн хун чанаргуй хулгайч
ЗОЧИН
2019-10-03 11:51
БАТЗАНДАН НЭГД СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ, ХОЁРТ БИ ШУДРАГА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ЯРЬДАГ ХҮН ХАМГИЙН ШУДРАГА БУС БАЙДАГ ИЙМ Л ХҮН ОДОО АРД ТҮМЭН ЭРХБИШ ТАНЬДАГ БОЛСОН
Иргэн
2019-10-03 09:56
Зэсс хэн мэдлээ
Зочин
2019-10-02 19:46
та нар сонгохгүй бол буцаад л хятад компанируугаа явнаш дээ хөөрхий
Долгий
2019-10-02 16:40
Шиз зандан г АН д яаж орж ирснийг нь санахад хангалттай тэр бол артист.
би
2019-10-02 13:14
хөгийн новш
Зочин
2019-10-02 12:12
Дулмаа одоо болноо. Мэдрэмжтэй бай. Эсвэл Зандан өөрөө Дулмаа болоод бна уу
zocnin
2019-10-02 10:57
icnij amidar
ЗОЧИН
2019-10-02 10:48
БАТЗАНДАН ЕР НЬ АЛЬ ЦАГИЙН ТЭНЭГ ПОПОРЧИН ХҮН ШҮҮ ДЭЭ. БИД МАН-Ы ЦАГААН БАЙР ШАТААСАНЫГ НЬ ЯАГААД МАРТААД БАЙНА? ЮМ Л БОЛ О. МАГНАЙТАЙ НИЙЛЭЭД ӨЧНӨӨН ОЛОН ЦУГЛААН ЖАГСААЛ ХИЙЖ ЯВСААР БАЙГААД ӨӨРИЙГӨӨ Л ТАНИУЛЖ ГАРЧ ИРСЭН ХУУРМАГ АМЬТАН. ХУДЛААГААСАА ШУДАРГА ЮМ ШИГ ЯРИХЫГ НЬ ЯАНАА?? АХ ДҮҮ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ БҮГД ТӨРИЙН АЛБАНЫ ЧУХАЛ ЧУХАЛ МЕСТЭНД ТУХАЛСАН ХУЛГАЙ НАР???ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХ БУХЛЫГ ХАРАХГҮЙ БАЙЖ, ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХ СҮРЛИЙГ БУХЛААС ИЛҮҮ ТОМРУУЛЖ ОРИЛЖ ЯВДАГ ПОП НӨХӨР ДӨӨ??? ИЧМЭЭР, ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЛУЙВАРЧИН
Зочин
2019-10-02 09:32
Өмнөөс ичиж үхэх гээд байхын
Иргэн
2019-10-02 07:17
Бүгдийг харлуулж мэдэхгүй ч Батзандангийн ах ХААИС- ийн дэд захирал Батчулуун гэх нөхрийг сургуулийн хөрөнгөөр чамгүй тоглож байгаа гэж хамт олон нь ихэд харддаг юм билээ.
Зочин
2019-10-01 23:10
МӨӨГИ
2019-10-01 22:55
энэ нөхөр ирээдүйн нямдорж шүү,магнай энэ 2-с шахвал баас хулгай худал л гарна гэдгийг,монголчууд ойлгойс оо
zochin
2019-10-01 21:31
khulgaichuudiin ugaadasnii nokhoinuud ikh giinaj b.kh shiv. ..bitgii ineed khurge ...
Зочин
2019-10-01 20:48
sonsogch
2019-10-01 20:21
YMAR ch baisan odoohondoo muu luiwarchidiin esreg sain ywj bga hun de
Зочин
2019-10-01 19:51
Ene lalruudad unen gej baidgiimuu toroh uheh n l unen busad n bugd hudal huurmag sda
Зочин
2019-10-01 19:46
Батзандан бол хүн алж чадах хүн. Улс төрд өөрөө гарахын тулд өрсөлдөгч болон найз нөхөдөө дардаг юм билээ. Батзандан бол тийм л хүн. Ярьж чаддаг өөрийгөө буруутгаж үзээгүй. Ландаа бусдыг шүүмжилдэг тийм л увиагүй хүн чанаргүй хүн. Эр хүнд жудаг гэжбайдаг. Ба занданд тмйм жудаг байхгүй
Ганах
2019-10-01 19:28
Адгийн шаар. Хүний мууд их дуртай. Удам судар муутай гэр бүлд төрж өссөн гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Гаргаж байгаа зан авир шүд зууж өс хөнзөн үргэлж санадаг нь удам судаоыг нь улам баталж байна.
Зочин
2019-10-01 19:25
Батзандангийн ах Баатарчулуун гэж нэг луйварчин Эрээнд байсан нь үнэн шүү.Ямар ч дипломатчын анхны мэдэгдхүүнгүй байхгүй хүн
Зочин
2019-10-01 19:08
Одоо бүр арга ядаад ах дүүгээр нь оролдож эхэллээ. Ах дүүдээ санаа тавих нь сайн чанар. Мөнхэрдэнэ найзыгаа гүтгэдэг , сагсуу нь дэндсэн гажиг амьтан шиг санагдлаа.
Дулмаа
2019-10-01 19:04
Шударга үнэнийг шууд зоригтойгоор дуугардаг хүний дуу хоолойг боймлох ээлжит зохион байгуулалаттай ажиллагаа. Монголын ард түмэний хамгаалалтанд бгаа хүн шүү.
БАТЗАНДАНГИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ НЬ ИЙМ Л ӨРӨВДӨЛТЭЙ АМЬТАН ШҮҮ ДЭЭ
2019-10-01 19:02
Зочин
keyboard_arrow_up