7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох санал дээр зөвшилцөлд хүрэхгүй байна

админ
2019 оны 8 сарын 15

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр дөрөв дэх өдрөө хуралдаад түр завсарлалаа.  Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэхээр ийнхүү дөрвөн өдөр хуралдаж байгаа аж.

Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй, зөвшилцлийн ажлын хэсэг ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.

Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагт дахин хуралдаж, гишүүд саналаа цаасаар өгөхөөр болсон байна. Түр завсарласан хугацаанд цаасан саналын хуудсыг бэлэн болгох ажээ. Бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарим заалт дээр санал хурааж, унасан саналуудыг ч хүчингүйд тооцож, дахин бичгээр дээрх гурван саналаар санал хураахаар болсон байна.

Сануулахад, бүлгийн зарим гишүүдийн зүгээс ирц бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүйгээ илэрхийлээд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606846
0 эможи

Зочин
2019-08-15 18:02
сонирхолтой
keyboard_arrow_up