7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АН 20 жилийн өмнөх ГАШУУН ТҮҮХЭЭ давтах вий

админ
2019 оны 6 сарын 24

Arslan.mn

2020 оны сонгуульд АН ялагдчихлаа. Сонгуулиас бүтэн жилийн өмнө ялагдчихлаа. Аливаа сонгуулийн дүн зөвхөн санал хураалт явагдсан өдрийн маргааш өглөө гардаг юм биш. Яг үнэнийг хэлэхэд ялах, ялагдах нь аль эрт тодорхой болчихсон байдаг эд.

Өөрөөр хэлбэл, ард түмний сонголт, итгэл үнэмшил, үнэлэмж, үнэлгээ гэдэг чинь сонгуулийн сурталчилгааны хэдхэн өдөрт бий болдоггүй гэсэн үг. Жилийн дараа бол зүгээр л сонголтоо баталгаажуулж саналын хуудас дугуйлах төдий механик үйл явц болно. Тэр утгаараа, Монголын сонгогчид жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийн сонголтоо хийчихээд байгаа юм.

Энэ өнцгөөс хараад АН ялагдчихлаа, ялагдах ялагдахдаа шившигтэйгээр ялагдлаа гэдгийг хэлчихэд зөрөхгүй дээ. Учир нь АН хүрч болох ёроолдоо унасан.

Ер нь бол С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар сонгосон яг тэр мөчид л энэ нам ялагдсан гэдэг юм.

МАНАН бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг хүнийг АН-ын гишүүд яагаад даргаараа сонгосон бэ гэдэг одоо ч гэсэн олон мянган хүн эргэлзээг төрүүлдэг. АН-ын даргын сунгаа, сонгууль асар будлиантай болж, УИХ-ын сонгуулиас дутахгүй луйвар, булхай явагдсан тухай олон баримт бий.

Тэгэхээр АН-ын даргын сонголт угаасаа “мордохын хазгай” болсон байж таараад байгаа юм. АН-ын даргын суудал дээр хазгай мордсон С.Эрдэнэ сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд намын дүрэм журмыг элдвээр зөрчих, бүр болохгүй бол дур мэдэн засч өөрчлөх, гишүүдээ дарамтлах, хагалан бутаргах, хасаж хөөх ажлуудыг хийсээр иржээ.

Энэ бүхний “үр дүн”-д АН-ын рейтинг түүхэн доод рекордоо тогтоов. Анхан дунд шатны гишүүд нь намын даргаасаа ичиж, улайх болов. Хөдөөгийн ардчилагчид “Манай намын даргыг МАНАН мафийн дарга гэлцээд байна. Намын даргаасаа ичиж байна. АН ирэх жил ийм байдлаар сонгуульд орвол ялагдана. С.Эрдэнэ яаж ч  гоё яриад ард түмэн түүнийг хүлээж авахгүй, нэмэргүй боллоо. Тиймээс С.Эрдэнэ дарга намаа бодоод хурдан огцрооч” гэж ярих болсон байна.

Тэд ийн хэлж байгаагаа олон үндэслэлээр нотолж буй. Тухайлбал, наад зах нь С.Эрдэнэ дарга намынхаа дунд шатны дарга нарыг өөрт таалагдсан хүмүүсээр шууд сольж, гишүүдийнхээ сонгох эрхэд халдаж байгаа, мөн АН-ын гишүүдийн татвар жилийн 1200 төгрөг байсныг 12 мянга болгон арав дахин өсгөсөн төдийгүй, 180 мянган гишүүнийхээ татварыг өөр дээрээ татан төвлөрүүлдэг болсон, гишүүдийн татвараас эхлээд намын дотоод сонгуулиудыг асар их мөнгөөр үнэлэн жирийн гишүүддээ “хаалт” тавьсан гэдгийг л дурдахад хангалттай. Түүнчлэн 2020 оны татвараа энэ жил урьдчилан төл гэж байгаа нь тэдний дургүйцлийг төрүүлжээ.

Энэ мэтээр С.Эрдэнийн олон арван хууль бус үйлдлүүдийг АН-ын гишүүд шүүмжилж, эсэргүүцэж байгаа юм. Тиймээс тэд даруй АН-ын Онц их хурлыг хуралдуулахыг шаардаж, нэгдэж тэмцэж эхэлсэн байна. Энэ бол 2020 оны сонгуульд жилийн өмнө “ялагдчихаад байгаа” АН-аа аврах цорын ганц боломж гэж тэд харж буй.

Эдүгээгээс 20 жилийн өмнө 2000 онд УИХ-ын сонгуулиар энэ нам УИХ-д ганцхан суудал авч байсан. Тухайн үед АН-н даргаар Р.Амаржаргал, ерөнхий нарийн бичгийн даргаар нь Б.Дэлгэрмаа, нийслэлийн МоАН-ын даргаар С.Эрдэнэ ажиллаж байжээ. Гэтэл энэ гурван хүн эдүгээ АН-ын дарга, дэд даргаар ажиллаж байгаа. Ийм хүмүүс АН-ыг удирдаж сонгуульд орвол өөрсдөө өөрсдийнхөө ялагдах нүхийг ухаж, 20 жилийн өмнөх гашуун түүхээ давтах вий хэмээн АН-ын гишүүд үзэж байна.

З.Баттөмөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605138
1 эможи

AR
2019-07-04 11:33
Сайн уу Бүгд, Миний нэр Эрхэм Ариутцэцэг, Би Улаанбаатар хотод Монтенегро хотод амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? би гэр бүлийнхээ ядуу нөхцөл байдлаас аврагдсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч байсан, 22,000 зээл хэрэгтэй байсан, 00 доллар миний амьдралыг эхэлж байхдаа би энэ шударга ёсыг олж харсан 3 хүүхэдтэй ганц бие ээж учраас бурхан нь 22000.00 долларын зээлийг надад өгч буй зээлдүүлэгчээс айдаг хүн, тэр бол Бурханаас айдаг хүн, хэрэв танд хэрэгтэй бол Зээлээ төлж, зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнийг хатагтай Шарон гэж хэлээрэй. доктор Оливертай холбоо барина уу / whats-App Холбооны дугаар 13075431042 и-мэйл: (joseluisloans@gmail.com) Баярлалаа.
joseluisloans@gmail.com
2019-07-04 11:33
Сайн уу Бүгд, Миний нэр Эрхэм Ариутцэцэг, Би Улаанбаатар хотод Монтенегро хотод амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? би гэр бүлийнхээ ядуу нөхцөл байдлаас аврагдсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч байсан, 22,000 зээл хэрэгтэй байсан, 00 доллар миний амьдралыг эхэлж байхдаа би энэ шударга ёсыг олж харсан 3 хүүхэдтэй ганц бие ээж учраас бурхан нь 22000.00 долларын зээлийг надад өгч буй зээлдүүлэгчээс айдаг хүн, тэр бол Бурханаас айдаг хүн, хэрэв танд хэрэгтэй бол Зээлээ төлж, зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнийг хатагтай Шарон гэж хэлээрэй. доктор Оливертай холбоо барина уу / whats-App Холбооны дугаар 13075431042 и-мэйл: (joseluisloans@gmail.com) Баярлалаа.
Зочин
2019-06-24 22:15
АН гэдэг бол Монголыг сөнөөх хувь тавилантай учраас дахин ч хүн гарах ёсгүй гэж Монголын хамгийн том улс төрч хэлснийн ард түмэн бүү март.
МАН гишүүн
2019-06-24 09:56
мөн ч их АН руу дайрах юм даа АН-д ганцхан Эрдэнэ гэж байдаггүй олон мянган гишүүд дэмжигч нар байгаа шүү
зочин
2019-06-24 09:42
Эрдэнэ Ардчилсан Намыг сөнөөж байгааг бүгд зүгээр л харж бна
zz
2019-06-24 09:14
З:Баттөмөр чи нэг иймэрхүү хоосон худлаа юм бичсэнээрээ хэдийг авдаг вэ. Наад авсан хэдэн халтар цаасыг чинь хүүхдүүд чинь цусалхаар биенд нь шингэхүү???
Зочин
2019-06-24 08:41
гоё хэлжээ
keyboard_arrow_up