7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Отгонбаатар: Сонгогчид нэг л нэр дэвшигчийг сонгох нь маш зөв

админ
2019 оны 6 сарын 04

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн билээ. Үүний нэг нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийн талаар ажлын хэсгийн мэдээлэл өгсөн.   Тэрээр Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах болно. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болох юм байна. Түүнчлэн хуульд цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ирцийн босго, маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийг хуульд тусгаж өгснийг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан дуулгасан билээ. Тэгвэл энэ асуудлаар Үнэн ба зөв намын дарга  А.Отгонбаатарын байр суурийг сонсов. 

Үнэн ба зөв намын дарга  А.Отгонбаатар "Зөв гэж харж байна. Тойрог услахгүй, мөнгө цацахгүй болно. Сонгуулийн системийг нэг улсын бодлогоор харах цаг нь болсон. Өнөөдөр төсвийг хэдэн хэсэгт хуваагаад Монгол Улс хөгжсөн юм алга. Өнөөдөр жалга довын үзлээр төсвөөс авч  ямар ч хэрэггүй бүтээн байгуулалтад зарцуулдаг.  Одоо бол нэгдсэн төсөвтэй болж нэг замаар явах хэрэгтэй. Энэ тогтолцоог эсэргүүцэж байгаа намуудад зориулж хууль батална гэж байхгүй. Монголыг хөгжүүлэх сонгуулийн хууль батлах ёстой болохоос биш улстөрчдийг гаргадаг хууль батлах албагүй. Сонгогчид нэг л нэр дэвшигчийг сонгох нь маш зөв."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604346
0 эможи

zochin
2019-06-06 14:54
Bas yun namin darga be minii dvv bol suraggvi shvv materialin garz
Энхээ
2019-06-05 19:02
Маш зөв тойргоо усалж төсвийн мөнгийг үр ашиггүй зардаг байдлыг халах цаг болсон
keyboard_arrow_up