COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын яамны Б.Баярсайхан багачуудын тоглоомын талбайг булаав

2018 оны 11 сарын 19

Arslan.mn

- Боловсролын байгууллагад ажилладаг Б.Баярсайханд хүүхдийн тоглоомын талбай булаах нь хэр ёс зүйтэй вэ-

Төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдөр өөр бусдын төлөө бус өөрсдийнхөө өчүүхэн зорилгын төлөө ажиллаж амьдарч байна. Хойч ирээдүйнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг гэсэн хоосон багны цаана хомхой сэтгэл, шунаг сэтгэл нуугддаг бололтой. Үүний нэг илрэл, түүнийг баталж яваа хүн бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 50 мянгатын 15, 17 байрны хойно, 40 мянгатын 12, 13 дугаар байрны урд “ ОК” төвийн зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайг өөрийн эзэмшилд оруулахаар олон жилийн өмнөөс санаархаж яваа ажээ. Баримт сөхвөл, анх тус газрыг Б.Баярсайхан өөрийн болгоход нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тусалсан гэдэг. Ингэхдээ Хотын дарга Г.Мөнхбаярын 2009 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 83 тоот захирамжаар “Тавин мянгат” СӨХ-ны орчны газрыг таван жилийн хугацаатайгаар захирамжилсан байна.

Өөрийн болгохоор зэхэж буй хэсэг

Arslan.mnArslan.mn

Ийнхүү захирамжлахдаа Хотын дарга Г.Мөнхбаяр газрын тодорхой хэсгийг Б.Баярсайханд эзэмшүүлэхээр 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 582 тоот захирамжийг давхардуулан гаргажээ. Энэхүү хууль бус захирамжийг тус байрны оршин суугчид эсэргүүцэж, өөрсдийн төлөөлөл болсон “ Мянгат СӨХ”-өөрөө дамжуулан хотын удирдлагад шаардлага хүргүүлжээ. Ингэснээр Хотын захирагч С.Батболд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А1002 тоот захирамж гаргаж иргэд оршин суугчдын талд шийдвэрлэж өгсөн байна. Харин Б.Баярсайхан нь намын нөлөө бүхий хүмүүсээр яриулж, хүчиндэж шахсаар одоо энэ газрыг өөрийг болгосон захирамж гаргуулжээ. Хүүхэд залуусын боловсрол, хөгжил, ирээдүйн талаар бодлого, хэрэгжилт ярьдаг энэ хүн амьдрал дээр ийм ёс бус, увайгүй үйлдэл гаргаж байгаад тухайн оршин суугчид ихэд гомдонгуй, шүүмжлэлтэй байна. 

/Жич: Холбогдох бүхий л баримтыг тухайн оршин суугчид хангалттай цуглуулсан байсан бөгөөд бид зөвхөн мэдээний зориулалтаар товч баримтуудыг дурдахад ийм байна/ 

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
597306
5 эможи

Zochin
2018-11-20 08:21
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Зочин
2018-11-19 22:53
ДЭЭД ШҮҮХЭД БАЙХДАА ЕШгч ГАНБААТАЙ НАЙРААД ГАДААДАД ДЭЭД ШҮҮХИЙН НЭРЭЭР 2 УДАА СУРЧИХСАН СЭРГЭЛЭН ШҮҮ
keyboard_arrow_up