COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХҮН намынхан ЖДҮХС-гийн мэдээллийг ил болгохыг шаардлаа

2018 оны 10 сарын 29

Arslan.mn

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга Б.Найдалаа “УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гаас өөрсдөдөө зориулж хууль гаргаад, маш бага хүүтэй зээл авсан тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах боллоо. Энэ бол зөвхөн хэдхэн гишүүн, зөвхөн МАН-ын асуудал биш, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих нэрээр төсвийн хөрөнгийг зувчуулдаг, мөнгө хүүлдэг бүхэл бүтэн системийн тухай асуудал. Хэдхэн сайд, даргыг огцруулаад дуусах биш ул суурьтайгаар судалж, ярилцаж, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. 

Монголын ЖДҮ эрхэлчдийн 80 хувьд нь 100 сая төгрөгийн санхүүжилт байхад л хангалттай байдаг. Гэтэл яагаад хоёр тэрбум хүртлэх төгрөгийн журам гаргаад тэрийг нь сайд дарга нар авчихсан байдаг юм бэ. 

Жишээ нь, Сум хөгжүүлэх сан 2011 онд байгуулагдсан 2012-2016 онд идэвхтэйгээр жижиг, дунд бизнес/ЖДБ/-ийг дэмжих нэрийдлээр мөнгө тараасан. Энэ бол тухайн ЖДБ-ийг дэмжих гэхээсээ илүү улс төрийн өөрийнхөө хүрээллийг тэтгэж мөнгө тараадаг сүлжээ болсон. Бизнесийн төслийг сумын Засаг дарга мэдээд шийддэг. Сайд судлаад, шийдээд мөнгийг нь олгодог. Ийм байж болохгүй. Үүнийг бид тууштай эсэргүүцэж байна. 

ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд энэ санд 330 тэрбум төгрөг байгаа. Мэдээлэл нь ил тод биш. Хэдэн хүнд зээл өгсөн нь тодорхой биш. Гэтэл энэ сан олон зуун тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа хэр нь санхүүгийн тайлан байхгүй. Хэнд хэдэн төгрөгийн зээл өгснөө мэдэхгүй. Чанаргүй зээл нь хэд байгааг мэдэхгүй. Ийм харанхуй далд байдаг авлигын тогтолцоо болсон байна. 

Тиймээс бид энэ сангийн бүх мэдээллийг ил болгохыг шаардаж байна. ХҮН намаас энэ асуудлыг ул суурьтай судлаад хамтран ажиллаж, тэмцэхийг уриалж байна” гэлээ. 

ХҮН намын УЗ-ийн дарга Т.Доржханд “Зөвхөн ЖДҮХС-гаас гадна Тариалан эрхлэлийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна.

АН байна уу МАН байна уу ялгаагүй аль нь гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Энэ бол зөвхөн илэрсэн ганц нь. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна. 

Монголын санхүүгийн зах зээлийн системийг эрүүл болгоё гэвэл намуудын санхүүжилтийг ил болгох цаг нь болсон.

2014 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын тогтоол байна. Энэ тогтоолд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөгжлийн сайд Н.Батбаярт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийд гэж үүрэг өгсөн байна. Нэг зээлдэгчид хоёр тэрбум төгрөг өг гэж. Эх үүсвэрийг нь Засгийн газар өр тавьж олж ир гэсэн агуулгатай тогтоол.

Гэтэл иргэд бидний мөнгөөр санхүүжүүлээд жилийн 17-18 хувийн хүүтэй бонд гаргаж өр тавингуутаа зөрүүлээд өөрийнхөө хамаатан саданд гурван хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээл өгч байна” гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596642
0 эможи

ах
2018-10-29 15:48
Энэ Доржханд гэгч хий хоосон улс төржсөн үнэн өрөвдөлтэй хоосон толгой байна лээ шдээ.
keyboard_arrow_up