COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АЖИЛ ХАЯСАН УЧРААС АН ХУРАЛДАХГҮЙ

2018 оны 10 сарын 29

Долоо хоног бүрийн Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг заншилтай. Заншилын дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, харин УИХ дахь АН-ын бүлэг  “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлсэн.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй хэмээн мэдээлсэн байна. Тэд өнгөрсөн тав дахь өдөр ажил хаяхаа мэдэгдсэн. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд зээл авч байгааг эрс буруутгаж, ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгосон хэмээн харж байгаагаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт улсын төсөв хэлэлцэж буй энэ үед МАН-ын нэр бүхий гишүүдийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлийг шалган шийдвэрлэх шаардлага хүргүүлсэн билээ.

Мөн тэд шаардлагын хариуг энэ сарын 30 дотор буюу маргаашийн дотор ирүүлэхийг шаардсан. Хэрвээ хариугаа заасан хугацаанд ирүүлэхгүй бол УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй гэдгээ хатуу мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596629
0 эможи

keyboard_arrow_up