COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АН-ынхан том, жижиггүй өөр хоорондоо байлдах болжээ

2018 оны 5 сарын 15

Баянзүрх дүүрэгт дахиад л улстөрийн маапаантай асуудал гарчээ. Тодруулбал, тус дүүргийн АН-ын хорооны даргыг сонгох сонгуулийн зохион байгуулалтын ажил олон талаараа намын дүрэм, дотоод сонгуулийн хорооны журмыг зөрчиж байна гэж үзсэн зарим гишүүн нь мэдэгдэх хуудас гарчээ.

Уг хуудаст “АН 2017 онд их хурлаараа 1206 төлөөлөгчийн хамтын шийдвэрээр намынхаа үндсэн дүрмийг шинэчлэн баталсан. Үндсэн дүрмийн зүйл заалт бүр нь энгийн гишүүнд ч С.Эрдэнэ даргад ч ижил тэгш үйлчлэх ёстой. Үүний төлөө БЗД-ийн намын гишүүд сүүлийн 2 сарын турш тэмцэж байгаа билээ. Үндсэн дүрэм зөрчин томилогдсон ч М.Бадрах, дотоодын сонгуулийн хороотой хамтран 2018 оны 3-р сарын 25-нд явагдах ёстой байсан ДНХ, ҮБХ-ны гишүүн сонгох ротаци /эргэлт/-ийн сонгуульд АН-ын гишүүн бус, өөр намаас сонгуульд нэр дэвшиж байсан зэрэг үндсэн дүрмийн шаардлагыг хангаагүй хүмүүсийг нэр дэвшүүлж будилаан хутгаж байсан бол дүүргийн намын даргын сонгуульд шаардлага хангасан нэр дэвшигчийн төлөө санаоын эрхтэй гишүүдийн санал өгөх боломжийг үндсэн журам, дотоод сонгуулийн хорооны журмын холбогдох заалтуудыг зөрчин /2018 оны тавдугаар сарын 12-нд зохион байгуулагдах сонгуулийн санал авах байрны байршил, саналын эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалт зэрэг мэдээлэл 2018 оны 5-р сарын 11-ний байдлаар тодорхойгүй гэх мэт зөрчлүүд/ хаан боогдуулж байна” гэжээ.

Улмаар мэдэгдэл гаргагчид буюу 5000 гаруй гишүүнийг төлөөлж буй гэх гишүүд дээр дурдсан дүрмээс гажуу зохион байгуулалтаас болоод сонгох эрхээ эдлэх боломжгүй болсон хэмээн үзэж байгаа аж. Тэгээд Баянзүрх дүүргийн намын хорооны даргын сонгуульд нэр дэвшиж байгаа П.Нүрзэдийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Тэгвэл учир нь хэзээд үл олдох Баянзүрх дүүрэгт чухам яг юу болоод байна вэ. Энэ дүүрэгт төрийн албаны ажил ч томилгоо, халаа сэлгээнээс болоод жигд явагдаж чаддаггүй бол одоо улстөрийн намын дотоодын сонгууль нь ч мөртөө хийгдэхгүй болжээ.

Нөгөөтэйгүүр дээрх мэдэгдлээс харахад АН-ын дотоодод эв нэгдэл нэгэнт үгүй болж, энэ нь бүр жижиг хэсгүүдэд нь ч нэвт шигжээ. С.Эрдэнэ даргын хувьд намынхаа эв нэгдлийг хангана гэсээр АН-ыг толгойлсон ч өдгөө энд “С.Эрдэнийн” болон “Бусад” гэсэн хоёр фракц хүчээ авч, бүр сүүлдээ нам нь хоёр хуваагдаж, хуучны егзөр толгойнууд нь өөрсдийн хүмүүсээ авч тусдаа гарна ч гэцгээх болсон.

Ер нь энэ бүх том, жижиг олон хэрүүлээс нь АН 2020 оныг хүртэл тэсэх үү, эс тэсэх үү гэдэг дээрээ тулсныг шуудхан харж болохоор ажээ.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57256
1 эможи

zochin
2018-05-15 21:44
Avilgachdiin nam alga bolbol sain.
keyboard_arrow_up