COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд 5.5 мянган иргэн 8.6 тэрбум төгрөг, 36 ААН 496 сая төгрөг хандивлажээ

2017 оны 11 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийн хандивын тайланд хийсэн хяналтын мэдээллийг Үндэсний аудитын газраас олон нийтэд ил болголоо.

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга, Монгол Ардын намаас нэр дэвшсэн М.Энхболд болон Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшсэн С.Ганбаатар нарт 5.5 мянган иргэн 8.6 тэрбум төгрөг, 36 компани 496 сая төгрөг хандивлажээ. Нэр дэвшсэн Х.Баттулгад 1643 иргэн, 18 аж ахуйн нэгжээс 3.5 тэрбум төгрөг хандивласан нь хамгийн өндөр дүн болсон байна. Харин МАН-аас нэр дэвшсэн М.Энхболдод 1436 иргэн, 17 компани 2.8 тэрбум төгрөгийн хандив өгсөн бол МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт 2476 иргэн, хоёр компаниас 2.85 тэрбум төгрөгийн хандив өгчээ. Компаниудаас цугласан хандивыг харвал “Талх чихэр”, “Нүүдэл” зэрэг компаниуд зөвхөн Ардчилсан намын нэр дэвшигчид охин компани тус бүрээсээ хандив өгсөн байна.

Харин “MCS” групп зөвхөн МАН-аас нэр дэвшигчид хоёр охин компаниасаа хандив өгчээ. Мөн АН, МАН-ын нэр дэвшигчдэд хоёуланд “Монос” групп хандив өгсөн байна. Тус групп охин компани бүрийнхээ нэрээр 15 сая төгрөг хандив өгсөн бөгөөд ингэснээр МАН-ын дарга М.Энхболдод 45 сая төгрөг, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгад 30 сая төгрөг хандивлажээ. Харин МАХН-аас нэр дэвшигчид “Бумо” ХХК, “Метротрейд” гэсэн хоёр аж ахуй нэгж хандив өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50088
0 эможи
keyboard_arrow_up