COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын Их хуралд 1,309 төлөөлөгч оролцоно

2017 оны 11 сарын 17

Arslan.mn

МАН-ын XXVIII Их хурал 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болно. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Их хуралд зориулж намын анхан шатны 1,815 төлөөлөгч сонгогдох үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Одоогоор 1,309 төлөөлөгч сонгогдсон. Эдгээр төлөөлөгчийн 82 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөлөл сонгогдсон. 1,309 төлөөлөгчийг насны хувьд аваад үзвэл төлөөлөгчдийн 235 нь 18-35 насныхан байна.

Намын Их хурлын төлөөлөгчдийн дундаж нас нь 43 байгаа. Их хурлаар бид намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын Ерөнхий хорооны тайлан, XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэнэ.

Мөн намын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийн шинэчлэлт орж байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг УИХ-ын гишүүн Бямбацогт хариуцаж ажилласан. МАН-ын 210 мянга гаруй гишүүд дэмжигчид Их хурлаас томоохон өөрчлөлт шинэчлэлт гарна гэж хүлээж байгаа" гэлээ. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49838
0 эможи
keyboard_arrow_up