Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ИЗНН С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гурван даргатай боллоо

2015 оны 3 сарын 10

Иргэний Зориг Ногоон намын их хурал өчигдөр шөнө хүртэл хуралдсан. Хурлаараа засгаас гарах эсэх асуудлыг хэлэлцэх нь гэх мэдээлэл байсан ч, хэлэлцээгүй аж. Харин намын даргын асуудлыг хэлэлцсэн байна. ИЗНН нь хоёр намын даргатай. Намынхаа дүрмийн дагуу гурван ч намын даргатай байж болохоор тусгасан байдаг юм. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун их хурлынхаа үеэр “Залуучууд гарч ирээд урагшлуулна гэвэл намын даргын ажлаа өгнө гэдгээ 7-8 жилийн өмнөөс л мэдэгдсээр ирсэн. Энэ асуудлыг хэлэлцэхээр болбол улс төрийн нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Удахгүй сонгууль болох гэж байна. Энэ бол ганцхан Оюун гэдэг хүний асуудал биш шүү дээ” гэсэн юм. Тэгэхээр сонгууль эхлэх гэж буй энэ өдрүүдэд намын даргаа шинэчлэх шаардлага байна уу даа гэдгийг тэрбээр үгэндээ хавчуулан хэллээ. Намын дүрэмд заасны дагуу ИЗНН-ын гурав дахь даргыг сонгохоор нэр дэвшүүлсэн байна.

ИЗНН-ын даргын сонгуульд нийт 9 хүн нэр дэвшсэнээс 7 нь өрсөлдсөн байна. Нууц санал хураалт явуулснаар С.Оюун, Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл нар олонхийн саналаар намын даргаар сонгогдлоо. Тэгэхээр ИЗНН-ыг ирэх сонгуулиар дээрх гурван дарга удирдахаар болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18833
0 эможи
keyboard_arrow_up