Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа ард түмэндээ хандаж үг хэлнэ Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа ард түмэндээ хандаж үг хэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа ард түмэндээ хандаж үг хэлнэ

2021 оны 6 сарын 17

Arslan.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ.

Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол УИХ-д тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627938
1 эможи

1
2021-06-18 10:22
А
keyboard_arrow_up