ЧУУЛГАН: Эчнээ оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор тусгасан ЧУУЛГАН: Эчнээ оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор тусгасан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Эчнээ оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор тусгасан

2021 оны 5 сарын 20

Arslan.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эчнээ, оройн ангиа больж болдоггүй юм уу? Хуульчдыг бэлтгэж байгаа системээ өөрчилж болохгүй юу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ удаа бид яг энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй гэдэг асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулж ирсэн. Бакалаврын зэрэг олгох сургалтыг зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд төгсгөх зохицуулалтыг тусгасан. Мөн эчнээ оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохыг мөн тусгасан. Цаашид хууль зүйн сургалт олгож буй их дээд сургуулиуд судалж буй хичээлийнхээ 30- доошгүй хувийг хувийн, иргэний, бизнесийн эрх зүйн чиглэлд судлах талаар тусгасан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627107
0 эможи

keyboard_arrow_up