Д.Ганзориг: Байлдагчид хөнжил, гудас үүрүүлж гүйлгэснээс амиа алдсан тохиолдол гарсан Д.Ганзориг: Байлдагчид хөнжил, гудас үүрүүлж гүйлгэснээс амиа алдсан тохиолдол гарсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганзориг: Байлдагчид хөнжил, гудас үүрүүлж гүйлгэснээс амиа алдсан тохиолдол гарсан

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдаж байна.

Энэ үеэр  ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг: Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрэмд захирагддаг. Энэхүү дүрэмд цэргийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг зааж өгсөн байдаг. Яагаад дүрэм хэрэгжихгүй байна вэ гэдэгт цаг хугацааны хувьд та бүгдийн дэмжлэг хэрэгтэй байна. 

2016-2020 оны байдлаар цэргийн алба хааж байх хугацаанд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 62 бүртгэгдсэн. Цэвсэгт хүчинд орж ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчид бүх нийгмийн давхаргаас ирдэг. Амьдрал залгуулахад хүндрэлтэй газраас ч ирдэг. Энэ хүмүүстэй жилийн хугацаанд ажиллан, төлөвшүүлээд явуулахад хүндрэл гардаг.

2019 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлал дээр танкийн хороотын захирагч н.Энхбаярын өгсөн үүргийн дагуу тус хороотын механик жолооч, дэд ахлагч н.Ванданлхагва хороотын 17 цэргийг хөнжил, гудас үүрүүлэн, гүйлгэсэн байна. Үүнээс үүдэж н.Алтантулга бие нь муудаж, амь насаа алдсан. Энэ асуудлын дараа тухайн алба хаагчид 6 сараас 5 жилийн ял сонссон байна.

2019 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд байсан байлдагч н.Наранбаяр өвс ачсан машин дээрээс унаж, нас барсан. Энэ хэрэг шалгагдаад явж байгаа.   

2021 оны гуравдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Г байлдагчаа зодож, амь насыг нь хөнөөсөн. Тухайн офицер чөлөөлөгдөөд, хуулийн дагуу шалгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625206
2 эможи

ЗОЧИН
2021-04-07 12:31
эхлээд офицор бэлддэг сургуулиа өөрчил тэнд бгаа дарангулагч үзэлтэй багш нараа чөлөөл,ардчилсан хүмүүнлэг сэтгэхүй тэй болго
Иргэн
2021-04-06 22:44
Тэр бүхний дэмжлэг хэрэгтэй байна ... Гэдэг нь юу гэсэн үг вэ?энэ хүн ажлаа хийж дийлэхгүй байна гэсэн үг үү ?
Зочин
2021-04-06 16:32
цэрэг татахаа больчих. цэрэггүй бол та нар шиг хоолны савыг татвартөлөгчдийн мөнгөөр тэжээх шаардлага гарахгүй
keyboard_arrow_up