АТГ-ын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй АТГ-ын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-ын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Ингээд гишүүдийн 84,1 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзлээ. Өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор уг хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзээд байсан билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хориг хэлэлцэхтэй холбогдуулан хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага маш үр дүнтэй ажилласан. Нийтийн баялгыг цөлмөж, оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хөрөнгийг илрүүлж эхнээсээ Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Эрх мэдэлтнүүдийн гэмт үйлдлийг илрүүлсэн ганцхан жишээг дурдахад, тодорхой албан тушаалтнуудын дөрвөн их наяд төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлээд байна. Энэ мэт гэмт хэргийг илрүүлмэгц олигарх бүлэг хууль батлах замаар хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. АТГ болон шүүгчдийн сонгон шалгаруулдаг ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог ялсан нам хяналтандаа авсанаар, цагаан захтануудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж босоо удирдлагын тогтолцоонд шилжүүлэхээр зэхэж байна" хэмээн дурдсан юм. Мөн тэрбээр, цар тахлын үед ард иргэдийн амьжиргаа дордож буй энэ үед УИХ-д өргөн барьсан өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцэхгүй чуулган хаах гэж байгаад гайхаж байгаагаа хэлж, энэ асуудлаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа мэдэгдэв. Түүнчлэн Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ нэн даруй хаалттай хэлэлцэж холбогдох хуулийн байгууллагын мэдээллийг сонсох шаардлагатай байгааг анхааруулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623147
0 эможи

Эх оронч хүн
2021-01-28 17:34
МАН нам сөнө Монголын залуучууд түүнийг булшлах болно Ч.хүрэлбаатар мэтийн ноход үйлийн үрээ эдлэх цаг нь удахгүй ирнээ РИО гийн шавхруу долоогчид ЭХ орноосоо урвагчид ХУЛГАЙЧ нар
keyboard_arrow_up