COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.МӨНХСАЙХАН: Улсын хэмжээнд 36 PCR лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна

админ
2020 оны 11 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсч байгаатай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт авч байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Тандалтын багийг нэмэх нь туйлын чухал. Эхний ээлжинд голомтлон гарсан хэсэгт тандалт хийж байгаа бөгөөд үүнд бэлтгэгдсэн ажилтнууд ажиллаж байгаа. Хүч хүрэхгүй бол цаашид тандалтын багийг нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 36 PCR лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Эндээс 10 орчим нь улсын эмнэлгүүдэд бий.  Одоогоор бол хүчин чадал нь хүрч байгаа. Цаашдаа аппаратны хүрэлцээ дутагдсан тохиолдолд хувийн хэвшлийн лабораториудыг дайчлахаар төлөвлөж байна.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ийм үед жаахан хариуцлагатай үг хэлмээр байна. Үл үзэгдэгч энэ вирус шөнө ч ажлаа хийж байгаа. Бид хамгаалахаас гадна довтлох ёстой гэдгийг ДЭМБ олон улсад хэлчихсэн. 10 сарын хугацаанд дэмий хоосон ажиллаагүй. Эм тарианаас эхлээд шаардагдах бүх бэлэн байдлыг хангасан. Ямар ч төлөвлөгөөгүй байна гэж  улстөржүүлж хандмааргүй байна. Энэ үед хүн бүрийн үг хариуцлагатай байх ёстой. Аль болох өдөр, шөнөгүй ажиллаж байгаа хүмүүстээ бид урам зориг бид өгөх ёстой.

Шадар сайд Я.Содбаатар: Өнгөрсөн гурван сард төлөвлөгөөг баталсан. Салбар бүрт чиглэл, үүрэг нь тусгагдсан. Энэ дагуу л арга хэмжээг авч байна. Иргэдэд ойлгомжтой байх байдлаар танилцуулна. Бэлэн байдлыг хангаж байсан учраас өнөөдөр цаг алдалгүй зохих арга хэмжээнүүдийг авч байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621329
2 эможи

keyboard_arrow_up