COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Найм дахь парламентын БҮРЭН ЭРХ хэрэгжиж эхэллээ

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын гишүүд тангараг өргөлөө. Ингэснээр найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэв. Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо. 

Түүнчлэн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулсан байна. 

Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн байдаг бол өнөөдөр тангараг өргөж буй гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн уншлаа.

Энэхүү өөрчлөлтийг АТГ-аас санал болгосноор оруулжээ.


Ийнхүү шинэ гишүүд тангараг өргөснөөр Анхдугаар чуулган түр завсарлалаа. 

Үргэлжлүүлэн 16:00 цагаас хуралдаж, УИХ-ын даргыг сонгох юм байна. 

ШУУД ҮЗЭХ:

Найм дахь парламентын 76 гишүүнийг мэргэжлээр нь ангилбал, 

  • 14 нь хуульч, эрхзүйч
  • 21 нь эдийн засагч, 
  • 12 нь инженер, агрономич, 
  • 14 нь урлаг, утга зохиол, нийгмийн салбар
  • 9 нь эмч, багш
  • 6 бусад мэргэжилтэй байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618280
2 эможи

Зочин
2020-06-30 19:31
Зочин
2020-06-30 17:58
ИХ-н бүх ялтангууддаа жанга өгч эхэлэх ёстой байсан юмсан.
Зочин
2020-06-30 13:38
keyboard_arrow_up