COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 12, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ гишүүд “хичээлдээ“ суулаа

админ
2020 оны 6 сарын 29

Arslan.mn

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 иргэн 29 тойрогт нэр дэвшсэн. Үүнээс 8 дахь удаагийн парламентад нийт 32 гишүүн анх удаа сонгогдсон бол хоёр ба түүнээс олон сонгогдсон 44 гишүүн байгаа юм.

Ташрамд дурдахад, энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны болон Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тус тус тохиож буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618251
1 эможи

keyboard_arrow_up