COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эмнэлгийнхэн болон тусгай үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад “ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ”-өөр орон сууц олгох нь зүйтэй“

2020 оны 4 сарын 17

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19-ийн эсрэг УИХ-аас авч хэрэгжүүлэх багц арга хэмжээний талаар танилцуулсан билээ. Тэдгээр арга хэмжээний дотор эмч, эрүүл мэндийн болон төрийн тусгай байгууллагын албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр гарган хэрэгжүүлэх тухай асуудал багтсан юм. Тэрбээр энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцав.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн орон сууцны корпорац зэрэг байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо.

Ажлын хэсгийнхэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх хэд хэдэн хувилбараас “ТҮРЭЭСЛЭЭД-ӨМЧЛӨХ” хэлбэрийг сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Нийслэлийн орон сууцны корпорац энэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, иргэд ч дэмжиж байгаа юм.  Энэхүү хувилбар нь орон сууцаа түрээслэнгээ өөрийн орон сууцтай болох хэлбэр юм. Жишээ нь, ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493.0 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүүгийн түвшин нь 6 орчим хувь байх ажээ.

Өнөөгийн байдлаар “түрээслээд өмчлөх” хэлбэрээр ашиглах 1,800 гаруй орон сууц бэлэн байгаа бөгөөд ойрын үед ашиглалтад орох сууцууд ч бий аж. Хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэж буй, орон сууц шаардлагатай 6,400 гаруй төрийн албан хаагч байна гэсэн тооцоо гарчээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хөтөлбөрт хамрагдах орон сууц, хүмүүсийн судалгааг сайн гаргах, ямар нэгэн будилаан бухимдал гаргахгүйгээр зохион байгуулах бэлтгэлийг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, УИХ-аас гарах шийдвэр, хууль тогтоомжийн талаар саналаа өгөх зэрэг ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.     

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616180
3 эможи
keyboard_arrow_up