COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар : Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр ХЯМДРУУЛНА

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж буй УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгье. 

Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталлаа. Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа.

Цар тахлын үед УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг баталлаа. 

УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон байгаа. 

Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефьт импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. 

Хоёрдугаарт, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа. 

Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

"Эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр ипотекийн зээлд хамруулна"

Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. 

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгала гэж үзэж байна. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615909
2 эможи

Zochin
2020-04-14 19:48
Ted nar naimaachid bish ar geree tejeehgeed 24 stag noir hoolgvi tsalingiin dood hemjeegeer tsalin avdag uursduu klonkod 1 udur ajillaj chadahgvi bj olon
Мэргэн ард
2020-04-12 20:32
11 өнгөрөөд 2 хонолоо. Нэг ч төгрөг буусангүй. Ингэж битгий худлаа мэдээлэл өг л дөө. Ард түмнээрээ тоглохоо боль. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэнгүүт өглөө босоход л 100, 100.р нь нэмдэг байж аль хэдийн үнэ нь буучихаад байхад таг юмаа. Ичихэд яадаг байнаа. Энэ тахлын үед иргэний үүрэг энэ тэр гэсэн юм байдаггүй ээ. Арчаагүй мөнгөний шуналтангууд юм даа
Мэргэн ард
2020-04-12 20:28
Худлаа мэдээллээ болио. 11 өэгөрөөд
Zochin
2020-04-11 22:49
4.11нд шатахууны үнэ хямдарсангүй.хажууд нь штс-н наймаачин нь зэрэгцээд сууж бх юи
keyboard_arrow_up