COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Цар тахлын үед НӨАТ-ыг 5% болгож бууруулах, ипотекийн зээлийг 12 сараар царцаах санал дэмжигдсэнгүй

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хамт хэлэлцэж байгаа юм. 

Төслүүдийг холбогдох ажлын баг болон Байнгын хороод хэлэлцэж дэмжихийн зэрэгцээ зарчмын зөрүүтэй 18 санал гаргажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэлээ. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.2 дахь дэд заалтын “төрийн болон” гэсний өмнө “төрийн өмчийн их дээд сургуулиас бусад” гэж, тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.б дэх дэд заалтын “зогссон” гэсний дараа “болон 2020 оны 2,3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн тогтоолын төслийн 1 дэх заалтын 2а.3 дахь дэд заалтын “2020 онд улс, орон нутгийн төсөв” гэснийг төслөөс хасаж, мөн дэд заалтын “гүйцэтгэсэн” гэснийг “гүйцэтгэж байгаа” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тогтоолын төслийн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад "Ипотекийн зээл, зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сарын хугацаанд царцааж, мөн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийг сунгах;” гэсэн заалт нэмэх санал гаргаад байсан юм. Мөн бизнесийн зээл олгох, дахин санхүүжих боломжоор хангах зорилгоор улсын төсөвт тусгасан чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчиж, банкны системийн 3 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн шугамын эрхийг банкуудад нээж өгөх" гэсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй юм. 

Ийнхүү тогтоолын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
3
615863
5 эможи
keyboard_arrow_up