COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар: Эдийн засгийн асуудлыг хоёрдугаарт тавьж болохгүй

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: 

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд  Монголбанкнаас хоёр зүйл дээр  хариулт нэхэж байна. Мөнгөний бодлогын хүү, зээлийн хүү, түүнтэй дагалдаад хадгаламжийн хүүн дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Маш тодорхой. Бид тайлбаруудыг хангалттай сонслоо. Зээлийн хүүгийн дээд хязгаар гэж хууль баталсан. Би ажлын хэсгийг ахалсан. Энэ асуудал бас орж ирэхгүй байна. Хаана гацаад байгаад мэдэхгүй байна. Мөнгөний бодлого, зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн асуудлаар арилжааны банкуудтай  хамтран доривтой арга хэмжээ авч, хууль боловсруулж хурдан оруулаж ирэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна.

УОК, Засгийн газар, төрийн байгууллагууд маш сайн ажиллаж байгаа. Цаашид хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудалтай хамт эдийн засгийн асуудлыг анхааралдаа авч үзээч гэдэг санал гаргаж байна. Хорио цээрийн асуудал удах тусам эдийн засагт хүндрэл үүснэ гэдгийг аль аль талдаа ойлгож байна. Манайд хорио цээр тавигдаад нэлээд удах байх. Тиймээс эдийн засгийн асуудлыг маш сайн хэлэлцэх ёстой. Онцгой байдлын горимд шилжсэн хэдий ч Эдийн засгийн асуудлыг хоёрдугаарт тавьж болохгүй гэдгийг дахин сануулж хэлмээр байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615806
0 эможи
keyboard_arrow_up