COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол COVID-19 халдвартай холбоотой АСУУЛГА тавьлаа

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдээс "Коронавируст (COVID-19) халдварын тархалтаас сэргийлэх ажлын явц, үүсч болзошгүй сөрөг нөлөөллийн талаар" дөрөвдүгээр сарын 2-ны өдөр буюу өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхт  асуулга тавьлаа.

Уг асуулгад эмнэлгийн үйлчилгээ, хамгаалалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах хүчний нөөц хангамжийн талаар болоод цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, бэлтгэл байдал, хариу арга хэмжээ, дайчиллагааны төлөвлөгөөний талаар нээлттэй мэдээлэл өгөхийг хүсжээ.

Мөн халдварын голомт бүхий гадаад улс орноос Монгол улсад ирсэн иргэдийг тусгаарлан ажиглалт хийх, эмчлэх байрны нөхцөл байдал, хоол, хүнсний үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, аюулгүй байдал,эмнэлгийн болон ахуйн хог хаягдлын устгалыг хийх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөгөөний талаар мөн мэдээлэл өгөхийг хүслээ.

Түүнчлэн асуулгын хариуг УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар сонсгохыг хүсэж, ийнхүү АСУУЛГА тавьсан байна.

Уг "АСУУЛГА"-ыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
5
615604
12 эможи
keyboard_arrow_up