COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТББХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг  хаалттайгаар хэлэлцэж эхэллээ.

Тодруулбал, өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор Улсын ерөнхий прокуророос УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцээд уг  саналыг хүлээж аваагүй юм.

Харин УИХ-ын гишүүний  Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний   бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж 100 хувь санал нэгдсэн билээ.

Ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр гарснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар  Н.Номтойбаярын  бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг  шийдвэрлэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613062
0 эможи

Зочин
2020-01-28 22:07
Зочин
2020-01-28 16:44
keyboard_arrow_up