COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаалд нэгдсэн УИХ-ын ТАВАН гишүүн бүгд эрх мэдэлд хүрчээ

2019 оны 12 сарын 30

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2018 оны арван хоёрдугаар сарын сүүлээс эхлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой, амжилттай зохион байгуулсан. 

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдсэн жагсаалын үеэр

МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдсэн жагсаалын үеэр

- М.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ ЖАГСААЛЫГ У.ХҮРЭЛСҮХИЙН НЭГДСЭН МОНГОЛ ТББ, Х.БАТТУЛГЫН МоАХ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГУУД ЗОХИОН БАЙГУУЛАВ-

Жагсаал зохион байгуулсан УИХ-ын таван гишүүн тус жагсаалыг “Шударга ёс”-ыг шаардсан иргэдийн нэгдэл, хувьсгал байсан гэдэг ч үнэндээ тус жагсаалын ирцийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлдог Нэгдсэн Монгол хөдөлгөөн, Х.Баттулгын толгойлдог МоАХ зэрэг нэгдэл Төрийн бус байгууллагууд бүрдүүлж байсан юм. Тухай үед жагсаалд оролцсон хүн тус бүрд мөнгө өгсөн гэх мэдээлэл ч гарч байв. 

-ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ МОНГОЛ УЛСЫГ “ПАРЛАМЕНТЫН ДАРХЛААГҮЙ УЛС” БОЛГОВ -

Монгол Улс бол парламентын засаглалтай улс. Хоёр том гүрний дунд байх манай улсад хамгийн тохирох засаглал гэж зарим судлаачид дүгнэдэг.

Учир нь манай улс нэг хүний засаглалтай бол аль нэг улсын нөлөөлөлд орох эрсдэлтэй гэдэг. 

Иймд УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн бол, мөн өөрийнх нь хүсэлтээр, эсвэл нас барсан тохиолдолд л огцруулдаг байв. Товчхондоо хамгийн тогтвортой албан тушаал байсан юм. Гэтэл тус жагсаалаас үүдэн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болгон, хуулийг өөрчилсөн. Ингээд УИХ-ын дарга хэмээх албан тушаал Засгийн газgj шиг ямар ч дархлаагүй, тогтворгүй болсон юм. 

Өөрсдөдөө

Өөрсдөдөө "Шударга тав" хэмээх нэр өгсөн УИХ-ын таван гишүүн

-ӨӨРСДӨДӨӨ “ШУДАРГА ТАВАН” ГЭХ НЭР ӨГСӨН ГИШҮҮД БҮГД АЛБАН ТУШААЛ, ЭРХ МЭДЭЛД ХҮРЭВ-

Гол эзэд нь тэдний ард сууж, иргэдийн өмнө голд дүрд тоглосон, өөрсдөдөө “Шударга таван” гэх нэр өгсөн, тухайн үедээ УИХ-ын жирийн л гишүүн байсан Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр бүгд албан тушаал, эрх мэдэлд хүрчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны дарга, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын гишүүнийн албан тушаалыг хашиж байна. Мөн АН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч ШИНЭ нам гэгчийг байгуулсан. 

-“ШУДАРГА ТАВАН”  ГЭХ ГИШҮҮДИЙН ЗАРИМ НЬ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч ХЭРХЭН ШИЙДЭГДЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар нар ЖДҮХС-аас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан ч энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхой бус байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр “Өгөөдэй Ази ” ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг.

Харин УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн “Богд” банк Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авсан тухай мэдээлэл гарч, үүнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нотолж мэдээлэл хийж байсан ч энэ асуудал хэрхэн шийдэгдсэн нь одоог хүртэл тодорхой бус байгаа юм.  Харин тэднийг эсэргүүцсэн улс төрчдийг тэд “МАНАН”-ын гар хөл гэж цоллочхоод, өөрсдийнхөө ашиг сонирхол гүйцэлдүүлээд явж байна. Үнэндээ жинхэнэ МАНАН бол өөрсдөдөө “Шударга тав” гэж нэр өгсөн дээрх таван гишүүн, тэднийг удирдан чиглүүлж байгаа далд гарууд юм.  

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
612121
6 эможи

Zoch
2020-01-06 02:24
Hamgiin butkui garuud. Eedee en hediig uls turuus zailuulmaar bn. Buu uzegd hol ochij amidar
Ккк
2020-01-04 01:27
ЭРХ МЭДЭЛД ХҮРЭХИЙН ТУЛД Л ЭНЭ ХЭД НЭГДЭЖ, элдвийг хийж эхэлсэн юм чинь зорилгодоо хүрчээ эд нар.
хулгайг дэмжигч
2020-01-02 18:28
НЯМБААТАР ГЭГЧ НӨХРИЙН ЗӨРЧИЛИЙН ХУУЛЬ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ХУУЛЬ ЁСТОЙ ХӨГИЙН ХУЛГАЙЧЫГ ДЭМЖСЭН ЯМАРЧ СУДАЛГААГҮЙ ИЙМ ХУУЛЬ ЗОХИОЖ СУУДАГ ИЙМ ХУЛГАЙЧ ДАХИН БҮҮ ҮЗЭГД ЗҮГЭЭР ХУЛГАЙЧ
Иргэн
2020-01-02 12:59
Хэзээ хэдэн тегрег егсен юм бол би жагсаал болгонд еерийн сэтгэлийн дуудлагаар шударга есны телее очиж дуу хоолойгоо нэгтгэж байсан юм. МАНАН - ын бичээч худлаа бичихээ боль.
Зочин
2020-01-01 23:39
Энэ 5 худлаа шүү. Жүжиг тоглоод өөрсдөө юмнаас мултрах арга. Оюун - Эрдэнэ Номтойбаяртай хамт ангийн отогийн үйлчлэгч бүсгүйг согтоож байгаад хүчиндсэн үед хмт байсан оролцсон ч байх үндэслэлтэй шүү
Иргэн
2020-01-01 18:05
Надад нэг л таалагддаггүй юм. Батзандан бол сонин гар шдээ. Би хэнээс нь ч мөнгө авалгүй жагсаалд оролцож л байлаа.
Zochin
2020-01-01 17:38
Tsag deeree har amia bodson hulgaichuud sh dee.
Zochin
2020-01-01 11:09
Ene zaluus ulam sain ajillaasai
Иргэн
2019-12-31 22:41
Яг шударга байж харагдаач, Баттулга_Хүрэлсүхийн гар хөл бологсод
Irgen
2019-12-31 18:09
Alban tushaaliin heneetei luivarchid huu de
Иргэн
2019-12-30 21:27
Үнэндээ тэд шудхага хүмүүс бишшдээ?! М.Энхболд даргыг зайлуулж, харлуулж түүний бүтээсэн хийсэн бүхнийг нь хулгайлж, дээрэмдэж авцгаасаншдээ?! М.Энхболд дарга олон удаа ингэж дээрэмдүүлж байгаа хүндээ?!
зочин
2019-12-30 13:04
Энэ 5 гишүүнийг дэмжиж байгаа, эхэлсэн тэмцлээ цааш үргэлжүүлж олон жилийн бугшсан идээ бээрийг нэг мөр цэвэрлэж дуусгах хэрэгтэй.Оффшор дансанд байгаа хүмүүсийн мөнгийг авчрах, үүнтэй холбоотой УИХ-ын гишүүнийг ч цэвэрлэх арга хэмжээ тооцох хэрэгтэй шүү
шударга ёс
2019-12-30 10:21
Амжилт хүсье.Нийгмээ цэвэрлэж эрүүлжүүлж саруулжуулах хамгийн том алхам зөв шийдэл бол Хууль хамгаалах байгууллөгын системээ эрүүлжүүлж шударга зоримог улс төр бизнёсийн бүлэглэлээс ангид утсан хүүхэлдэн хүүхэлдэй болоогүй хүсмээр яаралтай эрс шийдмэг сольж тавь.Хууль хамгаалах байгууллагууд чинь цэвэршсэнээр тэд цагаан дээр хараар бичсэн хуулийг яг тэр хэвээр нь цэг таслалгүй хэрэгжүүлээд эхлэхээр нийгэм эрүүлжээд эхлэх учиртай иймээс энэ алхам аас эхэл цагдаа магдаагийнхаа дарга махнаасаа эхлээд солио
зочин
2019-12-30 10:02
Та 5 г дэмждэг дэмжсээр ирсээн одоо цаг хугацаа бага үлдлээ офшор .эрдэнэт 49 .51н луйвар хөгжлийн банк оюутолгой нүүрсний хулгай ерөнхий сайдуудын хэрэг концессийн луйврууд 60 тэрбум гээд шийдэл хүлээсэн олон хэргүүдээ бүгдийг яаралтай шийдвэрлэ цаг хугацхугацаа урссаар ард түмэн ус мөртлөө хүлээсээр ганцхан зоригийн хэрэгтэй зууралдөад байгаа бүх хэрэгтэй жигд зуур алдаа.60 тэрбум ын аархалд гарсан цагдаагийн бохир даргаа одоо тэтгэвэрт нь гаргах аймар их хэрэг илрүүлдэг зоримог шударга улс төрийн улс төрчдийн янхан болоогүй цэвэр хүн тавиад ажлаа эрчимжүүлээ
keyboard_arrow_up