COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

админ
2019 оны 12 сарын 17

Arslan.mn

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, УИХ-ын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

11.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын хөгжлийн сэргээн босголт хөгжлийн банкны Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Байнгын хорооны хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл, Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

Мөн 15.00 цагт УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдахаар товлосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611648
0 эможи

Зочин
2019-12-17 12:11
keyboard_arrow_up