COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: НДШ-ийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

2019 оны 12 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцээд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2%-аар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авлаа.

Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэх байсан НДШ-ийн 2%-ийг нэмэхгүй.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.

УИХ Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611517
0 эможи

Зочин
2019-12-13 02:06
keyboard_arrow_up