COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Зарим иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

2019 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хуралдааны эхэнд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжив.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын санаачилсан Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд дараах болзол нөхцлөөр өндөр насны тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тухай заажээ. Үүнд:

  • Төрүүлсэн болон 3 хүртэл настай нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 15-аас доошгүй жил ажилласан, 50 нас хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  • Төрүүлсэн болон 3 хүртэл настай нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн 20-иос доошгүй жил ажилласан, нас харзалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  • Нийтдээ 27-гоос дээш ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  • Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 нас хүрсэн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Ингээд санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 64,4 хувь нь Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
609654
1 эможи

Зочин
2019-11-01 08:54
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ БОЛОН ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭ ХЭД БОЛСОН ТАЛААР ИРГЭДДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГМӨӨР БАЙНА
Зочин
2019-11-01 08:53
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 2020 ОНООС 420 000 ТӨГРӨГ БОЛГОНО ГЭЭД ТВ-ЭЭР ЯРЬЖ БАЙСАН ХАРИН ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ХЭД БОЛГОЖ БАЙГАА ЮМ БЭ ЭНЭ ТАЛААР ХАРЬЯА ЯАМ ЧИНЗОРИГ САЙД БОЛОН АГЕНТЛАГ НЬ АХМАДУУДДАА ХЭЛЖ ӨГМӨӨР БАЙНА АА ЮМНЫ ҮНЭ ӨССӨН ЭНЭ ҮЕД АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ 20 ГУЧХАН МЯНГААР НЭМЭХ НЬ ҮНЭХЭЭР БАГА БАЙНА 2020 ОНД БҮХ АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ХЭДЭЭР НЭМЭХ ВЭ ЭНЭ ТАЛААР МЭЭЭЛЭЛ ӨГМӨӨР БАЙНА
Зочин
2019-11-01 08:49
АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НИЙТЭД НЬ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА. МАН 2016 ОНЫ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭЖ АМАЛСАН АМЛАЛТАА БИЕЛҮҮЛМЭЭР БАЙНА. ОЛОН ЖИЛ НД ТӨЛӨӨД ОЛОН ЖИЛ АЖИЛЛААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН ХҮМҮҮСИЙН БУРУУ БИШ ШҮҮ ДЭЭ ТИЙМЭЭС ЭНЭ ТЭР ГЭЖ ЯЛГАВАРЛАЛГҮЙ ИЖИЛ ТЭГШ НЭМЖ ӨГӨХ НЬ ШУДАРГА БАЙХ АА. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРАА ЖИЛ БҮР ОЛОН МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЧЭЭД АХМАДУУДЫГ БОЛХООР 20 30-ХАН МЯНГААР НЭМЖ БАЙГАА НЬ ШУДАРГА БИШ БАЙНА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН АДИЛ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЖ ӨГӨХ НЬ ШУДАРГА
Зочин
2019-10-31 22:24
ахмадуудын тэтгэвэрийг 2020 оны 1 сараас нэмнэ гээд байсан юу болсон бэ
Зочин
2019-10-31 22:23
чинзориг сайдаа ахмадууд хүүхдүүд 2-роо ялгаварлахгүй байж болдоггүй юм уу, хүүхэд бас оноо давсан гээд хүүхдийн 20-ио ялгаад байна гэсэн шүү
Зочин
2019-10-31 22:20
ЯАХААРАА ИНГЭЖ АХМАДУУДАА ЯЛГАЖ БАЙДАГ ЮМ БЭ БҮГДИЙГ НЬ ИЖИЛ НЭМЭЭЧ ЭЭ БАС НАСААР НЬ ЯЛГААД АХМАДЫН ХИШИГ ХҮРТЭЭНЭ АХМАД БОЛ АХМАД ШҮҮ ДЭЭ
Зочин
2019-10-25 02:06
Зочин
2019-10-25 00:04
Songuuli bloo do kkk Odoo ard tumendee hair zarlaad ehellee kkk hogiin ch wm da 3 jil blaa da uul ni ene 65 d ednii orond manuuhai bsn bol yadaj amitan urgeeh bsn wm kkkk
санал
2019-10-24 14:50
тэтгэврийн зөрүү гэдгийг бага тэтгэвтэй хүмүүсийн тэтгэвэрийг нэмэх. оноор ялгаж зөрүү арилгах гэж ойлгон бодлого явуулдаг гаж тогтолцоогоо боль.улсад ажилласан жил.эрхлэж байсан ажил. шимтгэл төлсөн үнэлэмж алга болж байна. тэтгэвэрийн зөрүү бол үнэ. ханшний өөрчлөлт.ижил ажил хийсэн хүн өөр тэтгэвэр авдагыг зөрүү арилгах гэж ойлго.ийм хүмүүс 70-аас настай хүлээх насгүй хүмүүс шүү.
Зочин
2019-10-24 12:58
keyboard_arrow_up