COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.03/ хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. /Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс уншина уу/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар асуулт асуусан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа эсэх, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлах боломжтой буй эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулсан. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа хэмээлээ. Тэрбээр, Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн ч ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл хөрөнгө салхинд хийсэх болно гэлээ. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад явах боломж бий гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй гэдгийг тодотгосон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар санал байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608850
0 эможи

Зочин
2019-10-04 12:55
keyboard_arrow_up