7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг хүлээн авч уулзав

админ
2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Хатагтай Биата Транкман нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр ажиллахаар Монгол Улсад 2015 оны есдүгээр сард ирсэн. Тэрбээр үргэлжлүүлэн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар ажиллах болжээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа энэ онцгой цаг мөчид хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх шатны байгууллагатай нягт хамтран ажиллаж, найрсаг харилцаатай болсондоо баяртай байна. Олон чухал асуудлыг хамтын хүчээр шийдэж, туршлага хуримтлуулсан сайхан он жилүүд байлаа. Монгол Улсад ажиллах хугацаандаа сайн засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажилласан. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна. НҮБ-аас шинээр томилогдон ирэх Суурин төлөөлөгчтэй идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл өглөө.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Одоо ард нийтийн санал асуулга явуулж, иргэдээрээ шийдвэрлүүлэх хариуцлагатай цаг үе ирээд байна. Монголчууд анх 1945 оны 10 дугаар сарын 20-нд анх удаа улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах Ард нийтийн санал асуулга явуулж байсан. Одоо Монгол Улсын иргэд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа батлах юм” гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулсан юм.   

УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх жилүүдэд УИХ-аас олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулахад хатагтай Биата Транкман идэвх зүтгэлтэй ажилласныг дахин тэмдэглээд ажлын амжилт хүсэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608009
0 эможи

Зочин
2019-09-12 18:24
keyboard_arrow_up