COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой хоёр зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааснаар МАН-ын бүлэг завсарлага авлаа. 

Үндсэн хуулийн 59.2-т “Нутгийн өөрийн удирдлагын байгууллага нь аймаг нийслэл сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд Иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт тохируулан хуулиар тогтоож болно” гэж өөрлөн найруулах УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдийн 15.00 цагт үргэлжлэн хуралдахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607678
0 эможи

Зочин
2019-09-05 23:03
keyboard_arrow_up