COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ

2019 оны 8 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж даваа гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дугаар хэлэлцүүлэг хийх юм. Зөвшилцлийн багаас гаргасан шийдэл, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд багаас зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн томьёолсон.

Энэ дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өчигдөр хуралдаж, зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураан шийдвэрлэсэн. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хэлэлцэж, тэдгээр саналд санал хураан, хэлэлцсэн аж.

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахад бэлэн болсон бөгөөд, Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр, санал дүгнэлтийг ирэх даваа, мягмар, пүрэв гарагт хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607194
0 эможи

nana
2019-08-24 22:05
nice
keyboard_arrow_up