COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Х.Нямбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол МАНАН мафийн нөхөд

админ
2019 оны 6 сарын 14

Arslan.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэж байна. Энэ асуудлаар  бид УИХ-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодруулж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2000 оноос хойш Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг засаж залруулья гэж үе үеийн парламент ярьсан.  Би хоёр зүйлийг онцолж хэлье. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг бий болгох гэж 28 сүүлийн жил ярьж байгаа ч өнгөрсөн жил авлигад идэгдсэн байгууллагын хоёрдугаарт орчихсон байна. Шалтгаан нь шүүх засаглал улс төрөөс шууд хамааралтай томилгоо хийгдэж байгаа учраас.  Хуучин ерөнхийлөгч томилдог байсан. Одоо зөвхөн ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжлах л эрхтэй. Гэхдээ ерөнхийлөгч тухайн шүүгчийг батламжлахаас татгалзах ганцхан хүчин зүйл байна. Тэр нь тэр шүүгч ҮХ зөрчсөн гэдэг шалтгааныг оруулж өгсөн. Батламжлахаас татгалзсан гэдгээ олон нийтэд тайлбарлах заалт оруулсан.

1997 оноос хойш Ерөнхийлөгч нар 27 удаа шүүгчийг томилохоос татгалзсан жишээ бий. Энэ юу гэвэл шууд шүүгч нар Ерөнхийлөгчөөс хамааралтай болсон л гэсэн үг шүү дээ. Сүүл рүүгээ шүүгч нар маань улс төрчдөө барьцаалж эхэлсэн. Хэрэг шийдэхдээ үнэ хаялцуулж худалдаа маягийн зүйл хийж эхэлсэн. Энэ бүхнийг засаж залруулах ёстой. ҮХ-ийн өөрчлөлтөөр л засна. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол МАНАН мафийн нөхөд. Нэг бол шантааж хийдэг нөхөд л эсэргүүцэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604794
2 эможи

keyboard_arrow_up