COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тэрбишдагва: Оюутолгойн талаар ярих хүн ЦӨӨРЧ байгаад харамсаж байна

2019 оны 6 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн, УИХ-аас томилогдсон "Оюутолгой" ХХК-ийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Оюу толгой" ХХК-ийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн эхний дүгнэлт өнгөрсөн жилийн наймдугаар сард гарч, УИХ-ын гишүүдэд тарааж өгсөн. Улмаар 11 сарын 30-нд дэлгэрэнгүй тайлан гарсныг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж өгөөч гэж хандсан. Өнгөрсөн хугацаанд УИХ ч хуралдаж чадсангүй явсаар энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д хандаж, зөвлөмж гаргаж өгөхийг хүссэн. Яагаад гэвэл энэ одоо Монголд явж байгаа хамгийн том төсөл болоод байна.  Тиймээс энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх болов уу гэж хүлээж байсан, хэлэлцсэнгүй. Дараа долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэж хүссэн. Хэлэлцэх сонирхолгүй байгаад байх юм. Монголд төдийгүй, дэлхийд том төсөл. Оюутолгойн талаар ярих хүн цөөрч байгаад харамсаж байна." гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604491
0 эможи

зочин
2019-06-07 16:29
Хэлэлцээч новшнуудаа
keyboard_arrow_up