COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүлээж авахаас татгалзлаа. 

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм.

  • Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр,
  • Хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн өөрчлөлт уг хуульд орсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэн бүхэлд нь хориг тавьсан. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604406
0 эможи

keyboard_arrow_up