COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮ-гийн хэрэг замхарч гишүүд пээдгэр байна

2019 оны 4 сарын 17

Arslan.mn

АТГ сүүлийн хагас жил орчмын хугацаанд ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтны тусламжтайгаар хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг шалгав. УИХ, Засгийн газрын гишүүдийн өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ авсан том том мөнгөн дүнтэй зээл, нутаг нуга, тойргийнхоо хүмүүст авахад нь тусалсан зээлийн баримтууд шилээ даран гарч ирсэн билээ. Тэр бүрийг шалгаж тогтоогоод хариуцлага хүлээлгэн, болж өгвөл хууль бус зээлийг нь албадан төлүүлж, зээл авч чадаагүй жинхэнэ ЖДҮ-чдэд  хүргэх болов уу гэсэн ард түмний горьдлого талаар нэг болох шинжтэй.

Учир нь АТГ ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой нэг хэсэг хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаах саналтай байгаагаа олон нийтэд зарласан нь нийгэмд дуулиан тарьж байна.  Тухайлбал, 

• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
• УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг багтжээ.
Үүнээс харахад УИХ-ын 15 гишүүн ЖДҮ-гийн хэрэг замхрах замдаа орчихлоо. Уг нь энэ хэрэг анх мандаж байхад дээрх гишүүд бүгд дор бүрнээ сандралдан мэдэгдэл хийж буруугүй гэдгээ батлахыг оролдож байлаа. Харин өнөөдөр хуулийнхан албан ёсоор “Та буруугүй” гэж орон даяар зарласан болохоор гишүүд пээдгэр байна.

Гэхдээ гишүүдийг хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэл хангалтгүй байна. Жинхэнэ бор зүрхээрээ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж хэн нэгэн тойргийн гишүүддээ захиж биш хуулийнхаа дагуу төслөө бичээд хандсан нь хохирч, гишүүдээ тойглосон хэсэг нь зээлд хамрагдсан нь илт. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ашиглан дэмжих бичиг хүргүүлсэн гэдэг нь өөрөө хууль бус, нөлөөлөл гэдгийг тэнэг хүн ч ойлгоно.

Түүнээс гадна хуулийнхан ЖДҮХС-ийн хэргийг ямар үндэслэлээр шалгасныг АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярын ярианаас тодруулъя. Тэрээр:

ЖДҮХС-гийн зээлийг олгохдоо

....Сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх,  тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг хийж байна гэжээ.

Нэг үгээр дээрх үндэслэл тогтоогдсон хэргүүд эрүүгийн гэмт хэрэгт тооцогдсон болж ойлгогдож байна. Гэтэл гишүүд ЖДҮХС-д дэмжих бичиг хүргүүлсэн нь дээр өгүүлсэн шалгасан үндэслэлийг бүрэн хангаж байна. Үүнийг улс төрийн өндөр албан тушаалтан дэмжих бичиг илгээн сонгон шалгаруулах ажиллагаанд нөлөөлсөн гэж үзэхэд буруудахгүй.

Тиймээс ЖДҮХС-д дэмжих бичиг хүргүүлсэн үйлдэл нь албан тушаалаа ашигласан, нөлөөлсөн байх тул УИХ-ын 15 гишүүн ямар ч хариуцлагагүйгээр хэргээс  мултрах учиргүй. Хэдийгээр дээрх асуудал хаагдаж буй ч жинхээ ЖДҮ-чин гишүүдийн хэрэг шүүхийн шатанд эцэслэгдэх ёстой гэдгийг хэлэх байна.  

Үргэлжлэл бий.......

Эх сурвалж: Erennews.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602366
0 эможи

keyboard_arrow_up