COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн  ороод гарсан

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  

1998 оны аравдугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том мэргэжлийн алдаа гарсан. Хэргийн газарт Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн  ороод гарсан.  Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөөлсөн. Хойшлуулшгүй авах хатуу арга хэмжээг авч чадаагүй. Ийм хоёр ажил хийгээгүй. Энэнээс болоод замхарсан. Гуравдугаарт, шалгадаг газар нь хоёр газар байгуулагдсан. Тагнуул дээр, цагдаа дээр. Мэргэжлийн хувьд асар том алдаанууд гарсан учраас хүндэрсэн.

Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын, Цагдаагийн нэг, нэг ажилтныг прокуроруудад шахалт үзүүлж байцааж байна.

Ж.Батзандан гишүүний хэлсэн үгэнд ортой юм бий. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө явсан хүнийг мөрддөг, мөшгөдөг юм бий.


Ямар хуулийн ямар ямар заалт зөрчигдсөнийг ил болгоно. Нэг хэргийн хочр холбогдогчийг хамт хорьж болохгүй. Мөрдөгдөж байгаа хүнийг яллагдагчтай хамт хорьж болохгүй. Эрүүдэн шүүж болохгүй. Энэ болгон зөрчигдсөн. 

Тагнуулын даргын дээр үед өгсөн ярилцлагад энэ ажиллагаанд 200-300 хүн оролцсон гэж байсан. Яагаад тийм олон хүн ажилласан юм.

Дээр нь энэ хэрэгтэй холбоотойгоор дуртай хүнээ тагнаж чагнасан. Үүнийг ил болгоно. Хүний амь хохирсон хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар хор хөнөөл учруулах гээд байсан юм. Үүнийг ил болгоно. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
2
602209
16 эможи

Аб
2019-04-16 13:11
Энэ хэргийн эд мөрийн баримтыг мэдсээр байж арилгах гол хүн нь тэр үеийн цагдаагийн дарга Мөрөн. Мөрөн хэргийн газрыг хамгаалалтанд авах естойг мэдсээр байж ийм олон хүнийг оруулах зөвшөөрөл өгсөн хүн нь мөрөн өөрөө
элбэг нь бат уул хэлээд нударсан юм бишүү тэгэхгүй бол 2 амьсгаа дээш гарахгүй байсан юм бишүү
2019-04-13 11:28
чу
keyboard_arrow_up