COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

 Г.Занданшатар: Хаврын чуулганаас эхлэн гишүүд ирцээ бүртгүүлэх, санал өгөхдөө хурууны хээ ашиглана

2019 оны 4 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж,  62.7 хувийн ирцтэй эхэллээ.

УИХ-ын дарга  Г.Занданшатар хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн хаврын чуулган иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэхээрээ онцлогтой. Үндсэн хууль, хүний эрх, хүний нэр төрийн эсрэг олон улсад хүлээсэн үүргийг ноцтой зөрчсөн асуудал олон нийтэд ил болсон. Энэ нь шударга шүүх эрх мэдлийн тогтолцоонд ноцтой байдал үүссэнийг илэрхийлж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, улс төр эдийн засгийн бүлэглэл, нөлөөллөөс ангид байх эрхийг дээдэлнэ гэж үзэж байна. Тиймээс чуулганы эхэнд Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.

УИХ-ын гишүүд биш ард түмнийхээ төлөөлүүлэх зарчмаар сонгогдож байгаа учраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай байна. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхэд УИХ-ын Ёс зүйн хороонд үүрэг болгож байна.

Бид Монголынхоо төлөө нэгдмэл нэг зорилготой, Монгол хүний хөгжлийн төлөө, учир утгагүй улстөржилтөө зогсоож, бурууг засч, зөвийг засах үйлсэд хүчин зүтгэх шаардлагатай байна. Засгийн газрын гишүүд ч ард түмэнд амласан амлалтаа сайжруулах чиглэлд, УИХ бодлогоор дэмжиж, хяналт тавьж ажиллана. Хаврын чуулганаас эхлэн гишүүд ирцээ бүртгүүлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашигладаг болж байгаа. Бусдын өмнөөс санал өгдөг байдал өөрчлөгдөнө.

Баримт нотолгоо, шинжлэх ухааны үндэслэлтэй мэтгэлцээний хүрээнд ажиллах шаардлагатай байна. Зөвийг бурууг болгон батлах, нийгмийг өрөөсгөл мэдээллээр бужигнуулах нь Монголын язгуур эрх ашигт нийцэхгүй гэдгийг зориуд хэлмээр байна. Үүний нэг жишээ бол Монголын ШХАБ-д элсүүлэх гэж байна гэсэн худал мэдээлэл явж байгаа юм. Энэ болсон болоогүй, яриагүй ярьсан зэрэг асуудлын эцсийн шийдэлд УИХ цэг тавина. Хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой олон асуудал байгаа тул УИХ шахуу ажиллана. Гишүүд хариуцлагатай, идэвх санаачлагатайгаар ажиллахыг мэдэгдье." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601933
0 эможи

keyboard_arrow_up