COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Их хурлыг тараах тогтоолд гарын үсэг зурлаа

2019 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ыг тараах тогтоолын боловсруулаад буй. Үүндээ гишүүдийн дэмжлэгийг хүсч, чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулан гарын үсэг цуглуулж байгаа билээ.

Энэхүү самбарт АН-ын долоон гишүүн анх гарын үсэг зурсан бол дараа нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар нэмэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уг тогтоолыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарыг үсэг зурлаа. Түүний дараа МАН-ын бүлгийн 2-3 гишүүн мөн гарын үсэг зурах гэж байгааг намын бүлгээс мэдэгдэв.

УИХ-ыг тараахыг дэмжиж гарын үсэг зүрсны дараа Ж.Бат-Эрдэнэ гишүүн товч мэдээлэл хийлээ.

-Та гарын үсэг зурах болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийнхөө албан бланк дээр УИХ-ыг тараах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Би тэнд гарын үсгээ зурсан. Сүүлийн үед улс төр гарцгүй байдал руу орж байна. Төр засагтаа итгэх ард түмний итгэл алдарлаа. Тиймээс улс төрчид ард түмний шүүлтүүрээр дахин орвол яасан юм бэ. Нэг хэсэг нь шударгын туйл нөгөө хэсэг нь бузар булайгийн туйл болчихлоо. Тэгээд шударга юм болов уу гээд харахаар үгүй юм. Ард иргэдийн авах ёстой ждүийн мөнгийг өөрсдөө авчихсан байх юм. 

Талбайд жагсаж ард түмнийг турхирч МАНАН гэж өчнөөн ярилаа. Ард түмэнд хандан хэлж буй зүйл нь арай дэндлээ. Мафижсан төр гэж их ярих болсон. Үнэхээр тийм бол Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь юу хийгээд байгаа юм бэ. Яагаад учрыг нь олж чадахгүй байгаа юм. Сая том ажиллагаа болсон. Татвараа авч чадаагүй нь төр ажлаа хийж чадаагүйн илрэл. Сангийн сайдтайгаа учраа ол. Үнэхээр хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй бол Хууль зүйн сайдтайгаа учраа ол. Хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Хэн чанга дуугарсан нь, шударга дүр эсгэсэн нь, бузар булай асуудлыг нэгэн рүүгээ нялж чадсан нь шударга нэр зүүж болохгүй.

Нөгөөтэйгүүр би өнөөдрийн улс төрийн байдалд сайн дүн тавимаар байна. Эдгээр үйл явдал нь нийгэм цэвэршихын нэг алхам юм. Манай намын хагарал эрх мэдлийн төлөөх хагарал. Ерөнхий сайдад таалагдахгүй бол намынх нь бага хурал дээр шүүж байна. Үнэхээр намд асуудал байвал нам дэрээ ярих хэрэгтэй. Улс төр болгож болохгүй. Зөвшилцөлд очих ёстой.

-Улс төрийн байдал гацаанд байна гэлээ. Хэлэлцээд нэг талд нь шийдвэр гаргаж болохгүй байгаа юм уу?

-Эрх мэдлийн төлөөх хагарал шүү дээ. Хэрэв үнэхээр Ерөнхий сайд нь ажиллаж чадахгүй болохгүй байгаа бол намынх нь бага хурал дээр шүүе, хэрэв намын дотор болохгүй асуудал байгаа бол дотроо л яръя, улстөр лүү нялах хэрэггүй.

Төр цэвэр байхын үндэс нь нам цэвэр байх. Намын дотоод асуудал ч цэвэр байх ёстой. Ингэж байж дамжин орж ирж буй гишүүд цэвэр байна. Ард түмэн болиоч гээд байхад хүчээр зүтгээд гүрийж байхаар эргэж очоод дүнгээ тавиулаад ирэх нь дээр болов уу.

Би 2016 оны сонгуульд орохдоо жижиг, дунд үйлдвэрийг ярьж орсон. Бид тойрогтоо эргээд очихдоо нэг байшин будсан, дотуур байр зассан, нэг эмнэлэг зассан гэж ярьж очмооргүй байна. Бид ард түмний амжиргааг дээшлүүлсэн, хэдэн хүнийг ажилтай болгосон, ямар нийгмийн үйлчилгээ, хэдэн хүний ажлын байр бий болгосон гэдэг хэмжигдэхүүнийг ярьдаг больё гэж бодсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599131
1 эможи

J Baterdened
2019-01-13 12:39
Chinii hariustlagaguigees bolj huu ni aluulj esteg ni setgel sanaa stresees nas barlaa chi oilgodoggui malaas doloon dor nobsh be uuniigee medehgui end tend shudraga hun bolood yabah yum chi tiim l shudraga yum bol uuruu gishuunees tatgalzaad turgen zailaach chamaig tbeer garaad irehiig ard tumen haraad uneheer durgui hurch bgaag setgegdleer mederdeggui teneg nobsh be zailj amraagaach dahin buu haragd
Зочин
2019-01-11 15:30
Дүлзэн
keyboard_arrow_up